"Хоёр улсын хооронд агаарын нислэг нэмэхээр тохиролцлоо"

Хуучирсан мэдээ: 2022.08.29-нд нийтлэгдсэн

"Хоёр улсын хооронд агаарын нислэг нэмэхээр тохиролцлоо"

"Хоёр улсын хооронд агаарын нислэг нэмэхээр тохиролцлоо"

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Пак Жин нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлж байна.


Гадаад харилцааны сайд Б.БАТЦЭЦЭГ:

-БНСУ-ын Гадаад хэргийн сайдын найман жилийн дараах айлчлал хоёр улсын өнгөрсөн 30 жилийн харилцааг эргэн харж, ирэх 30 жилийн алсын хараагаа тодорхойлох, замын зураг гаргах чухал үр дүнтэй айлчлал болж байна. Хэлэлцээ найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд үр дүнтэй боллоо. Бид таван тулгуур чиглэлд хамтран ажиллана. Монгол-БНСУ ардчилал, чөлөөт зах зээл гэх нийтлэг үнэ зүйлстэй ард түмэн. Алсын хараа-2050 болон Шинэ сэргэлтийн бодлогыг БНСУ-ын бодлоготой уялдуулах, үр бүтээлтэй хамтран ажиллах талаар санал солилцлоо. Шинэ нисэх буудлыг бүс нутгийн тээвэр логистикийн зангилаа болгохоор төлөвлөсөн. Энэ хүрээнд Инчеоны чөлөөт бүс байгуулсан туршлагыг судлахад хамтран ажиллахаар тохирлоо. Мөн хоёр улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээ байгуулна. Хоёр улсын хооронд агаарын нислэгийг нэмэх, тус улсад амьдардаг монгол иргэдийн амьдрах орчныг сайжруулах, эрүүл мэндийн зорилгоор зорчих иргэдэд визийн хөнгөлөлт үзүүлэх, 45 гад мод тарих, тус улсаас үзүүлдэг хөгжлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх талаар тохиролцов. Энэ хөтөлбөрийн дагуу 10 аймагт дулааны станц барьж байна. Мөн бид Солонгосын хойгт энх тайвныг тогтоох зорилгоор гурван улсын уулзалт хийх санаачилга гаргалаа.

БНСУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ПАК ЖИН АЙЛЧИЛЖ БАЙНА

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Пак Жин 2022 оны наймдугаар сарын 28-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн билээ. Монгол Улсад хийж буй энэхүү айлчлал БНСУ-ын Гадаад хэргийн сайдын найман жилийн дараа Монгол Улсад хэрэгжиж буй айлчлал юм. Айлчлалын үеэр Пак Жин Сайд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийнэ.

Мөн өнөөдөр /2022.08.29/ 10.10 цагаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин нар хэвлэлийн хурал хийж, айлчлалын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж