УЗ: ЗГХЭГ-ын даргаар Д.Амарбаясгаланг томилохыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2022.08.29-нд нийтлэгдсэн

LiveУЗ: ЗГХЭГ-ын даргаар Д.Амарбаясгаланг томилохыг дэмжлээ

УЗ: ЗГХЭГ-ын даргаар Д.Амарбаясгаланг томилохыг дэмжлээ
15 : 44
2022-8-29

Удирдах зөвлөл ЭМЯ, БХБЯ-ыг АН-д өгөх эсэх нь тодорхойгүй байна

Тус намын Удирдах зөвлөлийн гишүүд Эрүүл мэндийн яам болон Барилга, хот байгуулалтын яамыг Ардчилсан намд өгөх эсэхээ хараахан шийдээгүй байгаа аж. Тус зөвлөл Эрүүл мэндийн сайдаар С.Энхболд, Барилга, хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатар нарыг улираана гэсэн мэдээлэл байна. 

14 : 54
2022-8-29

УЗ: ЗГХЭГ-ын даргаар Д.Амарбаясгаланг томилохыг дэмжлээ

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал Төрийн ордонд 14.00 цагт эхэлсэн. Тус зөвлөлийн гишүүд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Д.Амарбаясгалан, Хот хариуцсан сайдаар Ж.Сүхбаатар, Спорт олимпизм хариуцсан сайдаар Б.Бат-Эрдэнэ нарыг томилохыг дэмжсэн байна.

Мөн Байгаль орчны сайдаар Б.Бат-Эрдэнийг үлдээж, Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатар, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар Д.Сарангэрэл, Зам тээврийн хөгжлийн сайдаар С.Бямбацогт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Х.Болорчулуун, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар Н.Учрал, Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Ж.Ганбаатар нарыг томилохыг тус тус дэмжжээ.

12 : 44
2022-8-29

МАН-ын Удирдах зөвлөл 14.00 цагт Төрийн ордонд хуралдана

МАН-ын Удирдах зөвлөл 14.00 цагт Төрийн ордонд хуралдахаар товлогдов. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцээ танилцуулах юм.

Ерөнхий сайдын хувьд үндэсний эв нэгдлийг хангасан, шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх амбицтай, чадамжтай сайд нараар танхимаа бүрдүүлнэ гэдгээ өөрөө мэдэгдсэн. Энэ удаагийн Засгийн газрын бүтцийг зурахдаа хоёр яамыг шинээр байгуулсан, хоёр яамгүй сайдтай байх бөгөөд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 20 сайдтай байх төлөвтэй байна. Тодруулбал, Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим хөгжлийн яамыг байгуулчихсан, харин үүн дээр нэмээд яамгүй ч Тэргүүн шадар сайд, салбар дундын бүтэц, зохион байгуулалт хариуцсан нэг сайдын орон тоо нэмэхээр тохирсон гэсэн мэдээлэл байна.

09 : 22
2022-8-29

МАН-ын Удирдах зөвлөл хуралдана

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр (2022.08.29) 13.00 цагаас хуралдахаар болжээ. Тодруулбал, Ерөнхий сайд өнөөдөр Засгийн газрын сайд нарын бүтцийн асуудлыг Удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ. Харин Удирдах зөвлөлийн хуралдааны дараа МАН-ын бүлэг хуралдаж, холбогдох байнгын хороо, чуулган хуралдахаар товложээ.

Тодруулбал,

10.30 цагт:

  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 01, 02 дугаар тогтоолтой холбогдуулан гаргах Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсэг

14.00 цагт:

  • Төрийн байгуулалтын байнгын хороо “Жанжин Д.Сүхбаатар” танхимд

15.00 цагт:

  • Чуулганы нэгдсэн хуралдаан “Их Хуралдай” танхимд

16.00 цагт:

  • Төрийн байгуулалтын байнгын хороо “Жанжин Д.Сүхбаатар”

17.00 цагт:

  • Чуулганы нэгдсэн хуралдаан “Их Хуралдай” танхимд

18.00 цагт

  • Төрийн байгуулалтын байнгын хороо “Жанжин Д.Сүхбаатар”

19.00 цагт:

  • Чуулганы нэгдсэн хуралдаан “Их Хуралдай” танхимд тус тус хуралдана.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж