Хятад, Япон салаа замын уулзварт ирэв | News.MN

Хятад, Япон салаа замын уулзварт ирэв

Хятад, Япон салаа замын уулзварт ирэв

Хятад, Япон салаа замын уулзварт ирэв

Хятад улсаас Тайванийн арлын ойролцоо цэргийн хүчээ төвлөрүүлсэнд Япон улс санаа зовниж буйгаа илэрхийлсэн. Үүний хариуд Токио хотод суугаа Хятадын дипломат төлөөлөгчийн газраас мэдэгдэл гаргаж, хоёр орны харилцаанд шинэ зөрчил үүсч болзошгүйг анхааруулжээ. Хятадын элчин сайд Кун Шанью Хятад, Япон хоёр улс харилцаагаа сэргээсний 50 жилийн ойг тохиолдуулан болсон симпозиумд үг хэлэхдээ Токиогийн талд хандан, хоёр талын харилцааг сэвтээж болзошгүй асуудалд хянамгай хандахыг шаардсан байна. Мөн тэрбээр "Хоёр орон харилцаагаа үргэлжлүүлэн бэхжүүлэхийн тулд харилцан итгэлцлийг дэмжиж, сайн санаа, чин сэтгэлээр харилцан яриа хэлэлцээ, зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, зөрчил, ялгарлыг арилгах таатай нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй" гэж мэдэгджээ.

Тайванийн асуудлаас үүдэн Япон, Хятадын харилцаа салаа замын уулзварт ирснийг Бээжингийн элчин сайд онцолсон байна. Тайванийн асуудалд Хятад, АНУ-ын эсрэгцсэн ашиг сонирхолд Токиогийн хувьд Вашингтоныг налсан байр суурь илэрхийлэх болсон. Япон улс Хятадын өсөн нэмэгдэж буй цэргийн хүчирхэгжилт, Хойд Солонгосын аюул заналхийллийн эсрэг өөрийгөө хамгаалах хүчнийхээ чадамжийг нэмэгдүүлж эхэлсэн. Улмаар дэлхийн хоёрдугаар дайнаас хойш сахиж ирсэн энх тайванч Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах замаар цэргийн чадамжаа өргөжүүлсэн юм.

Харин Хятадын элчин сайд Кун Шанью хэлэхдээ "Япон улс стратегийн бие даасан байдлаа хадгалж, АНУ, Хятадын харилцаанд тэнцвэрийг баримталж, бүс нутгийн тогтвортой байдлыг хадгалахын тулд зөрчилд зуучлагч үүрэг гүйцэтгэн, хөрш орнуудын асуудалд дуу хоолойгоо илэрхийлэхдээ илүү анхааралтай байх хэрэгтэй" гэж мэдэгдэв.

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн хувьд Тайванийг дэмжиж буйгаа илэрхийлэн энэ сарын эхээр аралд айлчилсан нь Бээжин, Тайпейн зөрчлийг нэмэгдүүлсэн бөгөөд ийм өдөөн хатгалгаа дахин давтахгүй байхыг Хятадын талаас анхааруулсан юм.

Цэргийн сургуулилалт эхлэхээс хэдхэн цагийн өмнө Хятадын талаас Японтой хийх Гадаад хэргийн сайд нарын зөвлөлдөх уулзалтаа цуцалсан юм. Тухайлбал, цэргийн сургуулилалтаас долоон цагийн өмнө хоёр талын Гадаад хэргийн сайд нар харилцаанд өсөн нэмэгдэж буй зөрчлийг шийдвэрлэх болон Тайванийн асуудлыг авч хэлэлцэхээр тохиролцсон байв. Оронд нь Хятадын Гадаад бодлогын зөвлөлийн дарга Ян Жиечи Тяньжинд Японы үндэсний аюулгүй байдлын зөвлөх Такео Акибаг хүлээн авч уулзжээ. Цэргийн сургуулилалтын дараа "Их-7" бүлгээс Хятадын үйлдлийг эсэргүүцэн мэдэгдэл гаргасан юм.

Хятад нь өөрийгөө захирах Тайванийн арлыг "салан тусгаарласан муж" гэж үзэн, буцаан нэгтгэхээр хүлээгдэж буй. Харин АНУ-ын холбоотон Япон улс болон бусад орнууд Тайванийг цэргийн хүчээр Бээжинд нэгтгэхийн эсрэг байр суурьтай. Тиймээс Хятадын Гадаад хэргийн сайд мэдэгдэлдээ "Тайванийн асуудлыг ухаалгаар шийдвэрлэх нь Бээжин, Токиогийн харилцааг сэргээх үндэс болно" гэж онцолжээ. Мөн тэрбээр "Нэг Хятад" бодлогод амбицтай бүс, саарал бүс гэх зүйл байхгүйг тодотгосон байна.
Элчин сайд Кун Шанью хэлэхдээ, "Хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа бат бөх хэвээр байгаа бөгөөд цаашид илүү өргөжин хөгжих боломжтой" гээд, илүү гүн хамтралыг үүсгэхийн төлөө ажиллахыг уриалжээ.
Гэхдээ Япон, Хятадын хооронд байгуулсан улс төрийн дөрвөн гол баримт бичгийг сахин биелүүлж, Тайванийн аоалтай холбоотой эмзэг асуудалд амлалтаа биелүүлэхийг шаардсан байна.
Азийн хамгийн том эдийн засагтай хоёр улс болох Хятад, Япон улсууд дайны үеийн түүхтэй холбоотой ялгаатай үзэл баримтлалаас болоод удаан хугацааны турш сөргөлдөж ирсэн юм. Мөн газар нутгийн маргаан ч үүнд нөлөөлдөг. 2021 оны статистик тоон мэдээллээр, Хятад улс Японы гадаад худалдааны хамгийн том хамтрагч орон хэвээр байгаа бол эсрэгээрээ Токио Бээжингийн хоёр дахь том худалдааны хамтрагч.
Хоёр орны худалдааны эргэлт өнгөрсөн онд 371.4 тэрбум ам.долларт хүрсэн нь түүхэн дээд хэмжээ болсон талаар Хятадын гаалийн албанаас мэдээлжээ. Гэхдээ Японы зээлийн судалгааны байгууллагаас гаргасан судалгаагаар 2022 оны зургадугаар сарын байдлаар Хятадад үйл ажиллагаа явуулж буй япон фирмүүдийн тоо 1000 орчмоор буурч, шууд хөрөнгө оруулалт 1.08 их наяд иен буюу жилийн дүндээ 6.5 хувиар буурсан байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2022-08-29 87.116.163.246

Хятадууд одоо өнгөрсөн.Япон ,Ө/Солонгос зэвсгээр хөөцөлдөөд эхэлсэн.Удахгүй цаасан бар х***а нар дуусах нь тодорхой болчихлоо.Даан ч их даварсан юм АНУ-Японы мөнгөөр!!

Avatar

Зочин 2022-08-29 64.119.20.132

Буруу замаар явбал мухар замаар явна

Avatar

DR. ADITYA 2022-08-29 129.205.112.50

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг
зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл
Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Avatar

Зочин 2022-08-29 202.9.46.136

Янкууд өдөөн хатгасаар байгаад Орос, Украиныг байлдуулчихлаа. 2 солонгосыг үргэлж сөргөлдөөнтэй байлгаж өмнөдтэй хамтарсан цэргийн сургууль хийж хойтыг өдөж байна. Хятад Тайвань 2-ыг өнөө маргаашгүй байлдуулхаар болгочихлоо. Ер нь яах гээд байгаа юм бол, яг байлдахаар өөрсдөө зугтаачихна. Тэгээд з****г өгөөд хатгаад байдаг. Янкууд Кубын партизануудад ялагдаад явсан. Вьетнамд бут цохиулаад өмнөдөө алдаад зугтаасан, өнгөрсөн жил Талибуудад ялагдаад 80 тэрбум долларын з****г техникээ хаяад зугтаав.

Avatar

Зочин 2022-08-29 66.181.160.61

Хүний хатгаасаар байлдаж байгаа бол тэнэгг л байна да …

Avatar

Зочин 2022-08-29 66.181.160.61

Японы батлан хамгаалах төсөв 100 тэрбум $ болсон . Энэ нь дэлхийд АНУ Хятадын дараа 3 р д орох үзүүлэлт…Мөн Тайван Өмнөд Солонгос Герман зэрэг улсууд ч цэргийн төсвөө эрс нэмэгдүүлж байгаа ..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж