Ичиножо А.Ичинноров, Хошорюү С.Бямбасүрэн нар цол ахижээ

Хуучирсан мэдээ: 2022.08.29-нд нийтлэгдсэн

Ичиножо А.Ичинноров, Хошорюү С.Бямбасүрэн нар цол ахижээ

Ичиножо А.Ичинноров, Хошорюү С.Бямбасүрэн нар цол ахижээ

Мэргэжлийн сүмо бөхийн есдүгээр сарын башёгийн банзүкэ буюу бөхчүүдийн эрэмбэ гарчээ. Долдугаар сарын башёгийн түрүү бөх Ичиножо А.Ичинноров комүсүби цолтой барилдахаар болов. 1.92 метр өндөр, 211 кг жинтэй түүний хувьд өнгөрөгч башёд маэгаширагийн хоёрдугаарт эрэмбэтэй барилдаж байсан бол энэ удаад саняакү цолд хүрээд буй юм.

Ирэх башёд ёкозүна цолтой ганц бөх буюу Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, гурван озэки болох Такакэйшо, Шодай, Митакэүми, гурван сэкивакэ болох Вакатакакагэ, Хошорюү С.Бямбасүрэн, Дайэйшо, гурван комүсүби болох Аби, Ичиножо А.Ичинноров, Кирибаяама Б.Лхагвасүрэн нар барилдана.

Гурван сэкивакэ, гурван комүсүби цолтон ирэх башёд барилдах болсон нь сүүлийн 23 жилд тохиогоогүй үйл явдал аж.

Хошорюү С.Бямбасүрэн өнгөрсөн башёд комүсүби цолтой барилдаж байсан бол ирэх башёд цол ахиж, сэкивакэ цолтой барилдана. Түүнийг ёкозүна Асашорюү ахынаа адилаар озэки, ёкозүна цолд хүрнэ гэж олон хүн итгэж буй.

Мөн Миторюү Б.Төрболд макүүчи зиндаанд анх удаагаа зодоглох гэж байна. Маэгаширагийн 16 дугаарт эрэмбэлэгдсэн тэрбээр жүрёод зиндаанд есөн даваа, зургаан унаатай барилджээ. Түүнтэй хамт Хирадоүми гэх 22 настай бөх доороос дэвшиж байгаа аж.

Харин комүсиби асан Рюүдэн дээд зиндаанаа эргэн ирлээ. Түүний хувьд 2021 оны зургадугаар сард цар тахлын дүрэм зөрчиж, гурван сарын шийтгэл амссан билээ. Тэрбээр жүрёо зиндаанд түрүүлж, дээд зиндаанд эргэн ирэх болзлоо хангажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж