"IHC Esports" 1 сая долларын шагналтай "IEM Rio Major"-д нэг алхам ойртлоо

Хуучирсан мэдээ: 2022.08.29-нд нийтлэгдсэн

"IHC Esports" 1 сая долларын шагналтай "IEM Rio Major"-д нэг алхам ойртлоо

"IHC Esports" 1 сая долларын шагналтай "IEM Rio Major"-д нэг алхам ойртлоо

“APAC RMR” тэмцээнд оролцох дөрвөн багийн нэгээр Монголын “IHC Esports” баг шалгарлаа. Тэд өчигдөр (2022.08.28) шигшээ шатад “NKT” багийг 2-1 гэсэн харьцаатай хожжээ. Эхний тоглолт дээр “NKT” баг илүү байж, “Inferno” дээр ялсан ч дараагийн “Dust2” болон “Overpass” дээр “IHC Esports” ялалт байгуулав.

Нэг сая ам.долларын шагналын сантай “IEM Rio Major” тэмцээний хоёр эрх олгох тэмцээн ирэх аравдугаар сарын 7-ноос 9-ний өдрүүдэд Австрали улсын Мельбурн хотод болно. Энэхүү тэмцээнд Хятад, Ойрхи Дорнод, Номхон далай, Азийн бүсээс шалгарсан дөрвөн баг өрсөлдөнө. Тухайлбал, Хятадаас “Rare Atom”, Ойрхи Дорнодоос “JiJieHao International”, Номхон далайн бүсээс “ORDER”, Азиас “IHC Esports” зэрэг багууд бий.

IHC багийн бүрэлдэхүүн:

  • Б.Гарьдмагнай /bLitz/
  • Б.Бат-Энх /kabal/
  • Н.Түвшинтөгс / ANNIHILATION /
  • М.Содбаяр /Techno4K/
  • Б.Тэнгис /sk0R/
  • Э.Баянбат /maaRaa/
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж