Монгол дээд боловсролтой ажилгүйчүүдээр "дүүрчээ" | News.MN

Монгол дээд боловсролтой ажилгүйчүүдээр "дүүрчээ"

Монгол дээд боловсролтой ажилгүйчүүдээр "дүүрчээ"

Монгол дээд боловсролтой ажилгүйчүүдээр "дүүрчээ"

Монгол Улсад ажилгүйчүүдийн дийлэнх хувийг их, дээд сургууль төгссөн залуус эзэлж байна. Тодруулбал, ажилгүй иргэдийн 35.7 хувийг бакалавр болон түүнээс дээш түвшний боловсролтой залуус эзэлж байгаа нь бодит үнэн. Тэд тэнгэрт тулсан үнийн өсөлт, инфляци, ажилгүйдэл, өр зээлээс зээлийн хооронд амьдрахаас залхаж, гадаад руу явахыг мөрөөдөж сууна.

Ажилгүйчүүдийн тоог бүсээр авч үзвэл Улаанбаатарт хамгийн өндөр буюу 43 хувь нь амьдарч байхад эсрэгээрээ ажил хийж буй иргэд нь хотод 150 мянга буюу 13 хувь байх жишээтэй. Энэ бол газар тэнгэр шиг зөрүү юм.

Японд нэг сарын дундаж цалин  3.3 сая төгрөг, Солонгост 4.6 сая төгрөг. Харин Монголд 1.2 сая төгрөг. Тиймдээ ч залуус  Монголоос дайжихыг хүсдэг нь нууц биш.

Энэ оны эхний улирлын байдлаар 403 иргэн хөдөмөрийн гэрээгээр гадаадад ажиллажээ. Тодруулбал, 357 нь буюу 93.5 хувь нь Өмнөд Солонгост, 46 буюу 6.5 хувь нь Японд ажиллаж байна. Харин эдгээр иргэдийг хүйсээр нь ангилбал, 377 нь эрэгтэй, 26 нь эмэгтэйчүүд байв.

Тэдний 42.4 хувь нь ид хөдөлмөрлөх 30-34 насныхан. Гадаадыг зорьж буй залуусын 42.4 хувь нь бакалавр болон түүнээс дээш түвшний боловсрол эзэмшсэн гэсэн тоон статистик гарчээ. Тэдний хувьд гадаадад өндөр цалинтай ажил хийж, эх орондоо байр машинтай болох зорилготой. Учир нь Монголд хэчнээн сар, жил хөдөлмөрлөөд ч орон байртай болоход тун хэцүү.

Тоон мэдээллээс дурдвал хөдөлмөрийн гэрээ нь дууссан залуучуудын 70 орчим хувь нь эх орондоо эргэж ирдэг бол үлдсэн 30 орчим хувь нь харлаад үлддэг байна. Эргэн ирж буй 70 орчим хувь нь дахиад буцаад явдаг гэх судалгаа ч бий.

Монгол залуучууд тодорхой хэмжээний хуримтлал үүсгэхээр гадаадад ажиллах хүчээр явж байна. Иргэд Солонгос руу гурван жилийн хугацаатай ажиллах  гэрээгээр явж буй. Энэ хугацаанд тогтвортой сайн ажиллавал тухайн ажил олгогч ажиллах хугацааг  нь нэг жил 10 сар сунгах эрхтэй байдаг.

Ажиллах хугацаагаа дуусгаад эх орондоо ирэх хүмүүс бий. Гэхдээ ихэнх залуус тухайн орондоо харлаад ч болтугай үлдэх сонирхолтой байдгийг албаныхан хэлж байв.

Мөн энэ оны эхний улиралд 9.3 мянган ажлын байрны захиалга иржээ. Үүнээс 3.9 хувийг нь ажилд зуучилж, эрэлтийн 41.8 хувийг хангажээ. Ажлын байрны захиалга өнгөрсөн оныхоос 38 хувиар буурч, ажилд зуучлагдсан иргэдийн тоо 18 хувиар нэмэгдсэн аж.

Цалингийн индекс 2021 оны сүүлчээр 78 хувиар нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлдэг бодит цалингийн индекс 25 хувиар нэмэгдсэн байна. Үүнд, төрийн байгууллагын ажилчдын цалинг огцом өсгөснөөс үүдэн эргээд зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ, инфляци өсөх болсныг албаны судалгаанд дурджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-08-29 202.126.90.112

Дотооддоо хэрэгтэй үйлдвэрийг шат дараалалтай нээхгүй л бол удахгүй энэ улсад чинь хүн үлдэхсэн үү

Avatar

Зочин 2022-08-29 192.82.83.19

Монгол улс. Үйлдвэрүүдээ сөнөөж, хятадаас бараагаа зөөж, 200 их дээд сургууль нэртэй мөнгө хүүлэгч нар гарч иржээ

Avatar

Зочин 2022-08-29 192.82.78.14

Эцэг эхчүүд хүүхдүүдийгээ ямар авьяастай болохыг багаас нь мэдэж тэр чиглэлээр нь хөгжүүлж ирээпдүйн хоолоо олж идэх мэргэжил олгохгүй байна.
Дээд боловсрол эзэмшүүлье гэсэн ганцхан зорилго тавьж хамаг мөнгөө түүнд зориулдаг. Эцэст нь 4 хүүхдээ лээд боловсролтой болгосон ч ганц нь л мэргэжлээрээ ажиллаж бусад нь хар бор ажилтай, зарим нь бүүр ажилгүй хоцрох явдал өргөн байна.
Одоо МСҮТ -ийн сургалтыг 3 жил болгож байна. Ховор мэргэжлийг олж сурах хэрэгтэй.

Avatar

Hi 2022-08-29 150.129.141.108

Сургуульд сурч төгсөөд ажилд ороход хахуулийг нь дийлэхгүй байнадаа ханш тогтсон байдаг хэзээч өөрөөрөө ажилд орно гэж байхгүй муис номын сан гэж хахуулд автсан газар байнадаа хаана шалгуулдаг юм болоо шалгадаг газар нь шалшаасай нээх гоёоор зар тавьж байх юм начир дээрээ бөөн хахууль шүү ер нь аль ч байгууллага адилхан байнх төрийн байгууллагууд бүгд ижилхэн

Avatar

Зочин 2022-08-29 66.181.161.14

Боловсрол гдг бл маш өргөн ойлголт. Монголд хувийн сургууль төгсөгчдийг боловсролтой гхд хэцүү маш бага % . ХДС – иуд бол мөнгө хүүлэгчид болхоос боловсрол олгодог газар биш. Тэгээд ч төгсөгчдийн дийлэнхи нь шоуч болж гарч бдг. Ажил др гараад практик олдог зүй тогтолтой ч яг онолын хувьд даанч ?у ? Үгүй төгсч бгаачид маш их бн даа. Гологдож бн.

Avatar

ylcuun,zasagluulj,gadni 2022-08-29 172.58.60.210

new account, bainga xylgailj,aim,@ ytas mesageer

Avatar

Зочин 2022-08-29 172.58.60.210

#XX, @

Avatar

DR. ADITYA 2022-08-29 129.205.112.50

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг
зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл
Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Avatar

Зочин 2022-08-29 202.9.40.182

Залуучуудаар бизнес хийгээд байхад тэднийг тэжээдэг мал болохоо л больчих. Ихэнхи хувийн хулхины сургуулийн эзэд нь голдуу улстөрчид байдаг. Хулхины сургууль төгсөж, ажилгүй хэвтэж байхаар коллежид сурч, ядаж мэргэжилтэй болох хэрэгтэй.

Avatar

Дээд боловсорол 2022-08-29 66.181.161.26

манайд байхгүй, дунд боловсрол ч ном ёсоороо байхгүй…манайхны боловсрол гээд байгаа юм нь гүүгл дээр байж л байдаг

Avatar

Зочин 2022-08-29 122.201.24.191

Хувийн их , дээд сургууль нэртэй төрийн оролцоотой зохион байгуулттай бүлэг луйварчидад эцэг эхийнхээ хамаг мөнгийг , өөрийнхөө амьдралын дөрвөн жилийг луйвардуулж байгаагаа хэзээ ойлгоноо . Ийм болохоор л биднийг үхэр Монголчууд гэж нэрлэдэг юм шүү дээ

Avatar

Зочин 2022-08-29 202.126.89.151

Ажилгүйчүүд нь дээд боловсролтой, ажилтайнууд нь дээдийн дээд боловсролтой, ямар мундаг орон бэ

Avatar

Зочин 2022-08-29 103.80.210.183

сургуулийн башгшуудыг нь шалгаад үз дээ. зүгээр л магистр худалдаж авяихсан хүн дүрстэй босоо амьтад байгаа

Avatar

Зочин 2022-08-29 103.10.21.234

Залуус маань лангууны ард зогсх гэж со явах гэж чанаргүй диплом авах гэж 4 жил сурсан нэр зүүхээ больчих та нар ээж аавынхаа мөнгийг луйварчдад төлбөр нэрээр өгөөд бнашүүдээ бодох цаг болоод өнгөрчөөд бна ямарч ажилд тэнцдэггүй өнгийн хавтсаар яах юм бэ

Avatar

Зочин 2022-08-29 66.181.190.35

төрийн байгууллагынханы цалинг огцом нэмснээс хувийн хэвшлийнхэг хөлд нь чирэгддэг нь үнэ.солонггост хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2сая вон буюу монгол төгрөгөөр 5 сая гаруй төг тэгэхлээр тийш ээ залуус амь тэмцэн зүтгэлгүй яах вэ дээ.монголд төрийн албаныхнаас шүүх прокурор хамгийн өндөр цалин авдаг гэлээ гээд монголд авилгал буурсангүй шудрага ёс гэж юм түй чёрт байна даа

Avatar

Зочин 2022-08-29 192.82.68.44

Манайд боловсролын тогтолцоо зүгээр л Бизнес болчихсон юм чинь яаж зөв байх вэ

Avatar

Инженер 2022-08-29 202.126.89.189

Чадварлаг,yхаалаг сэтгэмж сайтай хүүхдүүдийг сонгоң их дээд сургуульд чанартай сурга төлбөр төлсөн л бол оюутан болгохоо зогсоо Дээд боловсролын хатуу хавтастай дөрвөлжин төмөр зүүсэн хоосон толгой той хүмүүс л олширлоо Тэд монгол орны хөгжлийг саармагжуулна

Avatar

Зочин 2022-08-29 103.26.193.169

Tsalin nemegdsenees bolj yamnii une nemegdlee gej hudal bulterehee bolio tsalingaas bolj yamnii une nemegdeh ni baga harin olon huchin zuilees bolj nemegddeg baraanii homsdol,teever lojistok,benzin shatahuun g.m tsalin nemehgui gehdee hudal yambichdeg bas une nemegdeh hemjeenii tsalinch nemeeguibaij avilgach darga nar hudal bultreh harinch avilgalaas bolj yamnii une nemegdej bn gevel iluu unemshiltei shuu

Avatar

зочин 2022-08-29 64.119.25.237

ЧАНАРГҮЙ ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫГ ЦӨӨЛӨХ ХЭРЭГТЭЙ БОЛОВСРОЛЫН САЙДАА.
ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЭЗЭД ӨӨРСДИЙН ХҮҮХДҮҮДЭЭ ИЙМ ЧАНАРГҮЙ СУРГУУЛИУДАД
СУРГАДАГГҮЙ Л БАЙХГҮЙ ЮҮ.

Avatar

Иргэн 2022-08-29 202.126.89.228

Дипломтой, хоосон толгойтой…..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж