Монгол дээд боловсролтой ажилгүйчүүдээр "дүүрчээ"

Хуучирсан мэдээ: 2022.08.29-нд нийтлэгдсэн

Монгол дээд боловсролтой ажилгүйчүүдээр "дүүрчээ"

Монгол дээд боловсролтой ажилгүйчүүдээр "дүүрчээ"

Монгол Улсад ажилгүйчүүдийн дийлэнх хувийг их, дээд сургууль төгссөн залуус эзэлж байна. Тодруулбал, ажилгүй иргэдийн 35.7 хувийг бакалавр болон түүнээс дээш түвшний боловсролтой залуус эзэлж байгаа нь бодит үнэн. Тэд тэнгэрт тулсан үнийн өсөлт, инфляци, ажилгүйдэл, өр зээлээс зээлийн хооронд амьдрахаас залхаж, гадаад руу явахыг мөрөөдөж сууна.

Ажилгүйчүүдийн тоог бүсээр авч үзвэл Улаанбаатарт хамгийн өндөр буюу 43 хувь нь амьдарч байхад эсрэгээрээ ажил хийж буй иргэд нь хотод 150 мянга буюу 13 хувь байх жишээтэй. Энэ бол газар тэнгэр шиг зөрүү юм.

Японд нэг сарын дундаж цалин  3.3 сая төгрөг, Солонгост 4.6 сая төгрөг. Харин Монголд 1.2 сая төгрөг. Тиймдээ ч залуус  Монголоос дайжихыг хүсдэг нь нууц биш.

Энэ оны эхний улирлын байдлаар 403 иргэн хөдөмөрийн гэрээгээр гадаадад ажиллажээ. Тодруулбал, 357 нь буюу 93.5 хувь нь Өмнөд Солонгост, 46 буюу 6.5 хувь нь Японд ажиллаж байна. Харин эдгээр иргэдийг хүйсээр нь ангилбал, 377 нь эрэгтэй, 26 нь эмэгтэйчүүд байв.

Тэдний 42.4 хувь нь ид хөдөлмөрлөх 30-34 насныхан. Гадаадыг зорьж буй залуусын 42.4 хувь нь бакалавр болон түүнээс дээш түвшний боловсрол эзэмшсэн гэсэн тоон статистик гарчээ. Тэдний хувьд гадаадад өндөр цалинтай ажил хийж, эх орондоо байр машинтай болох зорилготой. Учир нь Монголд хэчнээн сар, жил хөдөлмөрлөөд ч орон байртай болоход тун хэцүү.

Тоон мэдээллээс дурдвал хөдөлмөрийн гэрээ нь дууссан залуучуудын 70 орчим хувь нь эх орондоо эргэж ирдэг бол үлдсэн 30 орчим хувь нь харлаад үлддэг байна. Эргэн ирж буй 70 орчим хувь нь дахиад буцаад явдаг гэх судалгаа ч бий.

Монгол залуучууд тодорхой хэмжээний хуримтлал үүсгэхээр гадаадад ажиллах хүчээр явж байна. Иргэд Солонгос руу гурван жилийн хугацаатай ажиллах  гэрээгээр явж буй. Энэ хугацаанд тогтвортой сайн ажиллавал тухайн ажил олгогч ажиллах хугацааг  нь нэг жил 10 сар сунгах эрхтэй байдаг.

Ажиллах хугацаагаа дуусгаад эх орондоо ирэх хүмүүс бий. Гэхдээ ихэнх залуус тухайн орондоо харлаад ч болтугай үлдэх сонирхолтой байдгийг албаныхан хэлж байв.

Мөн энэ оны эхний улиралд 9.3 мянган ажлын байрны захиалга иржээ. Үүнээс 3.9 хувийг нь ажилд зуучилж, эрэлтийн 41.8 хувийг хангажээ. Ажлын байрны захиалга өнгөрсөн оныхоос 38 хувиар буурч, ажилд зуучлагдсан иргэдийн тоо 18 хувиар нэмэгдсэн аж.

Цалингийн индекс 2021 оны сүүлчээр 78 хувиар нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлдэг бодит цалингийн индекс 25 хувиар нэмэгдсэн байна. Үүнд, төрийн байгууллагын ажилчдын цалинг огцом өсгөснөөс үүдэн эргээд зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ, инфляци өсөх болсныг албаны судалгаанд дурджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж