Орос улс Унгарт хоёр цөмийн реактор барина

Хуучирсан мэдээ: 2022.08.29-нд нийтлэгдсэн

Орос улс Унгарт хоёр цөмийн реактор барина

Орос улс Унгарт хоёр цөмийн реактор барина

Будапешт, Москвагийн 2014 онд байгуулсан гэрээний дагуу Оросын “Росатом” корпорацид цөмийн реактор барих лицензийг Унгарын тал олгов. Ингэснээр тус корпораци "Пакс" атомын цахилгаан станцын хоёр шинэ реакторын барилгыг барина. "Росатом"-д тендергүйгээр олгосон уг төслийг Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрын найрсаг харилцааны нотолгоо хэмээн дурсдаг.

Унгарын Цөмийн энергийн газар Пүрэв гаригийн орой вэб сайтдаа, Оросын одоо байгаа 2 гигаваттын хүчин чадалтай станцыг хоёр шинэ реактороор өргөтгөх боломжтой бөгөөд цаашдын лицензийг хүлээж байна гэж нийтэлжээ. Унгар улс тус бүр нь 1.2 гигаваттын хүчин чадалтай, Орост үйлдвэрлэсэн хоёр "VVER" реактороор "Пакс"-ыг өргөжүүлэхээр зорьж байгаа аж. 

Цөмийн эрчим хүч Европын холбооны хоригт хамрагдаагүй. "Пакс" дахь шинэ хоёр блокийн төлөвлөгөө нь Унгарын стратегийн ашиг сонирхолд нийцэж байна гэж Гадаад хэргийн сайд Петер Сиярто тавдугаар сард "Росатом"-ын гүйцэтгэх захиралтай уулзсаныхаа дараа мэдэгджээ. "Пакс" станц 1982-1987 оны хооронд ажиллаж эхэлсэн 2000 орчим мегаваттын хүчин чадалтай, Орост үйлдвэрлэсэн дөрвөн жижиг "VVER" 440 реактортой.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж