Олон улсын шинжээчид "Запорожье" атомын станцад зочилно

Хуучирсан мэдээ: 2022.08.29-нд нийтлэгдсэн

Олон улсын шинжээчид "Запорожье" атомын станцад зочилно

Олон улсын шинжээчид "Запорожье" атомын станцад зочилно

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн шинжээчдийн баг Украины "Запорожье" атомын станцад зочлохоор бэлтгэж байна. Бүс нутагт буудлага үргэлжилсээр байгаа нь ноцтой осол гарах вий гэсэн болгоомжлол төрүүлэх болсон тул ОХУ-ын Ерөнхийлөгч Путин айлчлалыг зөвшөөрчээ. Украины зүүн өмнөд хэсэгт орших томоохон цөмийн станцыг Оросын зэвсэгт хүчин булаан авсан байна. Өнгөрсөн Бямба гаригт болсон халдлагад Украин, Орос хоёр бие биенээ буруутгасан юм. ОУАЭА-ийн Ерөнхий захирал Рафаэль Мариано Гросси энэ долоо хоногийн эхээр тус үйлдвэрт зочлох багийг удирдана гэх таамаг бий.

ОХУ-ын төрийн мэдлийн "ТАСС" агентлагийн мэдээлснээр, Оросын цэргүүд "Запорожье" станцын хоёр ажилтныг Украины талд мэдээлэл өгсөн хэргээр саатуулсан байна. Мөн ОХУ өнгөрсөн гуравдугаар сард үйлдвэрийг хяналтдаа авснаас хойш 26 ажилтныг саатуулсан гэж мэдэгджээ. Оросын арми тус үйлдвэрийг цэргийн бааз болгож байна гэж ажиглагчид үзэж буй аж. ОУАЭА-т хийхээр төлөвлөж буй айлчлал нь хурцадмал байдлыг намжаана гэх найдлага төрүүлэх болов. ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам өнгөрсөн Бямба гаригт тус улсын цэргүүд зүүн хэсгийн Харьков мужид Украины 200 гаруй цэргийг устгасан гэж мэдэгдсэн юм. Мөн тус яам пуужингийн цохилтоор Днепропетровск мужийн зүүн бүс дэх АНУ-аас нийлүүлсэн HIMARS пуужингийн системийн агуулахыг устгасан гэж мэдэгдэв.

ОХУ-ын талаас маш олон хүний амь эрсэдсэн гэж үзэж буй. Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн Пүрэв гаригт тус улсын армийн нийт цэргийн тоог 130 мянга гаруйгаар нэмэгдүүлж, 1.15 саяд хүргэх зарлиг гаргасан нь нөхцөл байдлыг улам дордуулах хандлагатай байна.

Эх сурвалж: NHK 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж