Хуучирсан мэдээ: 2022.08.29-нд нийтлэгдсэн

ЭМГЭНЭЛ

ЛУУЗАН ОВОГТОЙ ДОЛГОРСҮРЭН

/1930-2022/

Бидний хайрт ээж, хайрт эмээ, хайрт эгч, Хүндэт дипломатч Луузан овогтой Долгорсүрэн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр таалал төгсөж, үр хүүхэд төрөл төрөгсөд бидэнд хүнд гарз тохиолоо.

Л.Долгорсүрэн нь 1930 онд Төв аймгийн Батсүмбэр суманд төржээ. 1939-1944 онд Сэлэнгэ аймгийн Бага сургууль, Хөдөө Аж Ахуйн Техникум, 1949-1959 онд Монгол Улсын Их Сургууль, Улсын Багшийн Дээд сургуулийг франц хэлний орчуулагч, бичээчээр төгссөн. 1951 оноос Гадаад явдлын яаманд бичээч, орчуулагч, Тасгийн эрхлэгчээр 33 жил тасралтгүй ажиллаж байгаад өндөр настны тэтгэвэрт гарсан.
Ажиллах хугацаандаа Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам улс, Бүгд Найрамдах Болгар Ард улсын Элчин Сайдын Яаманд томилогдон ажиллаж байв. Төр засгаас Ээжийн минь хөдөлмөрийг өндрөөр үнэлж:

-"Алтан гадас"
-Хүндэт дипломатч
-Хөдөлмөрийн хүндэт медаль
-Ардын хувьсгалын 40, 50, 60, 80, 90, 100 жилийн ойн медаль
-Алдарт эхийн 1, 2 дугаар одон
-Дипломат албаны 100 жилийн ойн медалиар тус тус шагнагдаж байв.

Хайрт Ээж, Эмээгийн минь ажилч хичээнгүй, шударга шулуун, цэвэрч нямбай зан чанарыг үр хүүхэд, ач зээ, гуч бид бүгд үүрд санан дурсаж явах болно.
Та минь мөнх хөх тэнгэрийнхээ дор, хөрст алтан дэлхийн хэвлийдээ амгалан нойрс доо. 🙏

Хүндэтгэсэн:
Үр хүүхэд, ач зээ, гуч төрөл төрөгсөд нь

УМ МА НИ БАД МЭ ХУМ
/2022.08.29/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж