Л.Оюун-Эрдэнийн ЗГ-т 4 дан, 4 давхар дээлтэй сайд үлдэнэ

Хуучирсан мэдээ: 2022.08.29-нд нийтлэгдсэн

Л.Оюун-Эрдэнийн ЗГ-т 4 дан, 4 давхар дээлтэй сайд үлдэнэ

Л.Оюун-Эрдэнийн ЗГ-т 4 дан, 4 давхар дээлтэй сайд үлдэнэ

Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуульд  учраас өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын шинэ бүтцээ батлуулна. Өнгөрсөн Баасан гаригаас хойш хамгийн их завгүй хүмүүс нь МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, генсек Д.Амарбаясгалан нар байлаа. МАН-ын бусад фракц, бүлэглэл, гишүүд ч гэсэн энд тэнд уулзалт хийж, хэнийгээ сайд болгох, хэнийгээ үлдээх, явуулах вэ гээд тун завгүй ч хамгийн чухал хоёр хоног өнгөрөв.

Ерөнхий сайдын хувьд үндэсний эв нэгдлийг хангасан, шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх амбицтай, чадамжтай сайд нараар танхимаа бүрдүүлнэ гэдгээ өөрөө мэдэгдсэн.

Энэ удаагийн Засгийн газрын бүтцийг зурахдаа хоёр яамыг шинээр байгуулсан, хоёр яамгүй сайдтай байх бөгөөд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 20 сайдтай байх төлөвтэй байна. Тодруулбал, Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим хөгжлийн яамыг байгуулчихсан, харин үүн дээр нэмээд яамгүй ч Тэргүүн шадар сайд, салбар дундын бүтэц, зохион байгуулалт хариуцсан нэг сайдын орон тоо нэмэхээр тохирчээ.

У.ХҮРЭЛСҮХ, Д.АМАРБАЯСГАЛАН, Л.ОЮУН-ЭРДЭНЭ НАРЫН ХҮМҮҮС ҮЛДЭНЭ

Л.Оюун-Эрдэнийн өнөөдрийн хамтран ажиллаж байгаа сайд нарын зарим нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Засгийн газарт ажиллаж байв. Л.Оюун-Эрдэнийн хувьд Засгийн газраа бүрдүүлэхдээ Үндсэн хуулийн дагуу дөрвөн давхар дээлтэй, бусад сайд нараа дан дээлтэй буюу парламентын гаднаас бүрдүүлж байв. Харин энэ удаад Үндсэн хуулийн “давхар дээл”-тэй байх заалт хүчингүй болсон учраас танхимдаа хэдэн ч давхар дээлтэй сайд нартай байж болох эрхтэй. Гэвч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд одоогийн танхимаас найман сайдыг авч үлдэхээр болжээ. Ингэхдээ дан дээлтэй дөрөв, давхар дээлтэй дөрвөн сайд авч үлдэхээр тохирчээ. Тодруулбал,

Ерөнхийлөгчийн “хүн” гэгддэг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Д.Амарбаясгалангийн “хүн” гэгддэг Шадар сайд С.Амарсайхан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Л.Оюун-Эрдэнийн “хүн” болох Соёлын сайд Ч.Номин, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан мөн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарыг танхимдаа үлдээхээр тохирсон гэх мэдээлэл байна.

Харин үлдсэн сайд нараа Ардчилсан нам болон намынхаа УИХ-ын гишүүдээс сонгохоор тохирчээ.

УИХ-ЫН ГИШҮҮДЭЭС ХЭН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ТАНХИМД ОРОХ ВЭ?

Ерөнхий сайдын хувьд УИХ-ын гишүүдээс танхимдаа сонгохдоо хоёроос дээш удаа сонгогдсон, авлига, албан тушаалын хэрэгт холбогдож байгаагүй, байнгын хорооны дарга хийж байсан гээд нэлээд хэдэн шалгуур тавиад буй. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Эдийн засгийн хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрүүл мэндийн яам, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн хөгжлийн яам, Уул уурхайн, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яамдын сайд нар “давхар дээл”-тэй байх нь ээ.  Мөн үүн дээр нэмээд Тэргүүн шадар сайд, салбар дундын бүтэц хариуцсан сайдын орон тоо нэмнэ гэсэн тохироотой байгаа аж.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат тэргүүн Шадар сайдад, Цахим хөгжлийн сайдаар Н.Учрал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Б.Чойжилсүрэн, Эдийн засгийн хөгжлийн сайдад Ч.Хүрэлбаатар, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад Х.Болорчулуун,  Эрчим хүчний сайдад Б.Баттөмөр, Зам, тээврийн хөгжлийн сайдаар Ж.Ганбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Б.Саранчимэг нарыг томилохоор “тохирчээ”. Харин Ардчилсан намд Тэргүүн Шадар сайд, Барилга хот байгуулалтын сайдын суудал санал болгоно гэх мэдээлэл байна.

Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Удирдах зөвлөлдөө ийм бүтэц, нэрсийг танилцуулна. Ерөнхийдөө өнгөрсөн амралтын өдрүүдэд улс төрийн гол тохироонууд хийгдсэн учраас Удирдах зөвлөл рүү орж буй. Харин Удирдах зөвлөл дээр Л.Оюун-Эрдэнийн эдгээр санал өөрчлөгдөх үү гэдгийг харах л үлдлээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж