Долоо хоногийн өрнийн зурхай /2022.VIII.29-IX.04/

Хуучирсан мэдээ: 2022.08.29-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай /2022.VIII.29-IX.04/

Долоо хоногийн өрнийн зурхай /2022.VIII.29-IX.04/

Хонь

Энэ долоо хоногт ажлын орчин таатай байх бөгөөд төлөвлөсөн ажлаа хугацаанаас нь өмнө дуусгаж чадна. Ажил дээрээ ахмад настан, хамт ажиллагсаддаа хүндэтгэлтэй хандаж, хатуу шийдвэр гаргахаас зайлсхий. Үл хөдлөх хөрөнгө, газар худалдаж авахаар төлөвлөж буй бол одоо хамгийн тохиромжтой цаг. Эсвэл байшингаа сайжруулж, засварлах шаардлага гарч магадгүй. Үүнээс үл хамаарч санхүүгийн байдал харьцангуй тогтвортой байна. Таны нэр хүнд, нийгэмд эзлэх байр суурь дээшилнэ. Эцэг эхийнхээ эрүүл мэндэд анхаар. Зуны хаалт хийхээр олон зүйл төлөвлөж байгаа бол энэ долоо хоногт хараахан амжихгүй ч байж мэдэх юм.

Үхэр

Энэ долоо хоногт хамтран ажиллагсдынхаа туслалцаатайгаар хийх ёстой байсан, эсвэл гацсан байсан бүх ажил, төслөө дуусгана. Санхүүгийн байдал сайжирч, зарцуулалтаа хянах боломжтой болно. Гэхдээ хэт их санаа амралгүй, хадгаламжаа үргэлжлүүлээрэй. Бизнес эрхлэгчид ашиг орлого арвин байна. Эцэг, эхийнхээ эрүүл мэндэд санаа тавь. Эрүүл мэндийн асуудал гэр бүлийн уур амьсгалыг тавгүйтүүлж мэднэ. Гэр, байшингаа тохижуулах ажил тань ханган нийлүүлэлтийн сүлжээний асуудлаас болоод саатаж магадгүй. Хэдийгээр энэ нь таагүй үр дүн боловч түр зогсолт нь танд аливаад шинээр үнэлэлт дүгнэлт хийх цаг олгож байна гэж ойлгоорой. Орхигдсон байсан өөр ажил төрлөө амжуулаад авах цаг шүү.

Ихэр

Энэ долоо хоногт аливаа үйл ажиллагаа, шинэ зүйл эхлүүлэхээсээ өмнө нөхцөл байдлыг сайтар нягтлах хэрэгтэй. Үгүй бол хүсээгүй саатал гарч болзошгүй. Бусдаас гашуун үг сонсоод сэтгэлээр унаж магадгүй. Ихрүүдийн зарим нь төрийн албанаас тэтгэмж, шагнал авч магадгүй. Хувийн амьдрал тань зөрчилдөөнтэй байсан бол энэ долоо хоногт байдал намжиж, гэр бүлийн харилцаа аз жаргалтай байна. Ямар нэгэн шалтгаанаар гэр бүлийнхнээсээ хэсэг тусдаа байж магадгүй байна. Удаан хүлээсэн мөнгө орж ирнэ. Ганц бие хүмүүс танилцаад удаагүй хүнтэйгээ харилцаандаа ахиц дэвшил гаргана. Гэрлэх санал энүүхэнд байж мэднэ шүү. Амьдралаа хэн нэгэнтэй нэгтгэх болсондоо сандарч байж болох ч энэ л таны хүссэн зүйл биш гэж үү.

Мэлхий

Энэ долоо хоногт сэтгэл хөдлөлөө хянахыг зөвлөж байна. Аливаад яаран шийдвэр гаргах вий. Гэр бүлийн хүмүүс зөрчилдөж магад. Хадмуудын зүгээс танд дэмжлэг үзүүлнэ. Бизнес эрхлэгчид ажилтай холбоотой аялалд гарч, тэндээсээ ашиг хүртэх боломжтой. Та хичээсээр ирсэн, цаашид ч үргэлжлүүлэн хичээгээрэй. Ажил дээрээ амжилтад хүрэх ойрхон байна. Санаанд оромгүй нэмэлт орлого олж магадгүй. Түүнчлэн эрүүл мэндийн асуудал ч гарч ирж магадгүй байна. Шаардлагагүй худалдан авалт хийхээс зайлсхий. Шинэ ажил, албан тушаал ахих санал, шагнал өргөмжлөл гэх мэт зүйлс дуулдаж магадгүй. Хэдийгээр энэ бүхэн сайхан ч та эрч хүчээ хааш чиглүүлэх вэ гэдгээ сайн бодоорой.

Арслан

Бизнес эрхлэгчид энэ долоо хоногт амжилттай байна. Бодож байсан зүйлдээ хөрөнгө оруулахад тохиромжтой цаг. Үүнээс үүдэлтэй бага сага санхүүгийн хүндрэл тулгарч магадгүй. Гадаадад ажиллах боломж гарч ирнэ. Дайснуудаасаа сэрэмжтэй байхад илүүдэхгүй. Гэр бүлийнхэнтэйгээ сөргөлдөж магадгүй. Ялангуяа эхийн талын хүмүүстэй маргалдаж, ханьтайгаа харилцаа муудах магадлалтай. Энэ долоо хоногт өөрийгөө анхаарч, үс зүс, арьс арчилгаа хийгээрэй. Ойр дотны харилцаанд тань хүндхэн мөчүүд тулгараад зогсохгүй удаан хугацаанд үргэлжилж мэдэх тул энэ хооронд өөрийгөө бүү орхигдуулаарай.

Охин

Энэ долоо хоногт та зорилгоо биелүүлэхийн тулд хичээх болно. Гадаад эх үүсвэрээс гэнэтийн орлого орж ирнэ. Хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж, санхүүгийн хувьд тогтвортой байдалтай байна. Таны ажлын гүйцэтгэл ч сайжирна. Ухаалаг мэргэн байсныхаа ачаар зорилгоо биелүүлж чадна. Гэр бүлийн хүмүүс хүүхдүүдийнхээ амжилтад сэтгэл хангалуун байна. Өрсөлдөөнт шалгалтад бэлдэж буй оюутнууд эерэг үр дүн сонсоно. Эрүүл амьдралын хэмнэлийг тогтмол баримтлаарай. Хайртай хүн тань ч бас ойрдоо завгүй байх бололтой. Ганцаараа биш хоёулаа өсөхийн тулд нөөц бололцоогоо нэгтгэ. Санхүүгийн талаар мөн нээлттэй ярилц. Юу дутагдаж буйдаа бус юу хүсч буйдаа төвлөр.

Жинлүүр

Энэ долоо хоногт ажил дээрээ амжилттай байж, хүмүүс тань үнэлж, хүндэлнэ. Ур чадвараа ухаалгаар ашигласнаар мэргэжлийн орчноо амжилттай удирдаж чадна. Орлого нэмэгдэхийн хэрээр зарлага ч багагүй гарах төлөвтэй байна. Гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөх цаг хангалттай гаргахгүй байснаас хэрүүл маргаан гарч болзошгүй. Хэт их дүн шинжилгээ хийж, сөргөөцөлдөхөөс зайлсхий. Эцэг эхтэйгээ хатуурхаж хандахгүй байвал сайн. Нойргүйдэлтэй тулгарна. Нийгмийн амьдралын идэвх тань арав дахин өсөх нь. Гэхдээ энэ өсөлтийг дагаад зарим нэг зүйлс тань хасагдана гэдгийг анхаараарай. Хүндхэн шийдвэр гаргаж магадгүй. Эхэндээ хүнд санагдсан ч эргээд бодоход асар их хэмжээний тайвшрал авчрах болно.

Хилэнц

Шаргуу ажилласнаар төлөвлөсөн ажлуудаа ихэнхийг нь амжилттай дуусгаж чадна. Цалин нэмэгдэж, санхүүгийн байдал сайжрах төлөвтэй. Шинэ орон сууц, машин худалдаж авахаар төлөвлөж байсан бол энэ долоо хоногт шийдвэрээ гаргаарай. Гадаадад аялах тухай сайхан мэдээ сонсож магадгүй. Гэр бүлийн амьдрал аз жаргалтай, тайван, хөгжилтэй байна. Ах, эгч нартай холбоотой бага сага асуудал гарах ба ухаалгаар шийдвэр гаргахыг хичээгээрэй. Сүүлийн саруудад хуралдаад байсан бичиг цаасны ажлуудаа цэгцэл. Цахим шуудангуудаа шалгаж, зарим шаардлагатайд нь хариу өг. Бие хаагаа эмч домчид үзүүлэхэд тохиромжтой цаг. Энэ бүгдийг нэг дор амжуулахад амаргүй ч та сэргэлэн, ухаалаг шийдвэр гаргаж, амжуулж дөнгөнө.

Нум

Энэ долоо хоногт таны өмнө зарим саад бэрхшээл гарч ирж болзошгүй. Эхлүүлсэн ажлынхаа үр ашгийг хүртэхийн тулд өмнөхөөсөө илүү хүчин чармайлт гаргах хэрэгтэй болох нь. Урт хугацааны зорилгоосоо болоод стресстэж магадгүй. Санхүүгийн алдагдалд орж болзошгүй тул эрсдэлтэй бизнес эхлэхээс татгалз. Гэр бүлийн амьдрал тайван, эв найрамдалтай байна. Найз нөхөдтэйгөө сөргөөцөлдөхөөс зайлсхий. Хэлэх үгээ цэнэ. Хадмуудтай холбоотой үл ойлголцол гарч магадгүй тул аливаад тайван хандаж, бясалгал хий. Долоо хоногийн сүүлээр олон нийтийн томоохон арга хэмжээнд оролцож магадгүй. Зунжингаа хүүхдүүдтэйгээ хамт байлаа, одоо тэднийг асрагчид нь үлдээгээд, найз нөхөдтэйгөө уулзаад аваарай.

Матар

Ажил дээрээ эерэг үр дүнд хүрнэ. Бизнес эрхлэгчид, тэр дундаа олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчид амжилт бүтээлээр дүүрэн байна. Түншлэлээр бизнес эрхэлдэг бол түнштэйгээ зөрчилдөж магадгүй. Гэр бүлийн хүмүүсийн харилцаа хурцдаж магадгүй. Хайртай хүний тань эрүүл мэндийн асуудал санаа зовооно. Ажлын ярилцлагад орж, жижиг бизнесээ өргөжүүлэх боломжтой болно. Хийхээр төлөвлөж байсан зүйлс тань биелэхэд ойртож байгаа тул илүү ихийг мөрөөдөх цаг болжээ. Одоо хаана байгаагаа, зургаан сарын дараа хаана байхаа эргэцүүлэн бодож, шинээр төлөвлө. Хууль эрхзүйн асуудалтай байгаа бол энэ долоо хоногт дуусгавар болно.

Хумх

Энэ долоо хоногт таны өрсөлдөгчид идэвхжиж, нэр хүндийг тань гутаахыг оролдож мэдэх юм. Гэхдээ та тэднийг ялж чадна. Зээл амжилттай бүтнэ. Санхүүгийн зардал гэнэт өсч магадгүй. Эрүүл мэнддээ анхаарал тавьж, агаар дуслаар дамждаг өвчнөөс болгоомжил. Хууль эрх зүйн асуудалтай байсан бол таны талд шийдвэр гарах магадлалтай байна. Дахин хэзээ ч дуугарахгүй гэж бодож байсан хүнтэйгээ санаандгүй таарч, эвлэрч магадгүй. Мэндтэй устай байх нь зөв ч амьдралд тань ач холбогдолгүй болсон хүнтэй дотносох шаардлагагүй. Та өөрийн хил хязгаараа хадгалж, ганцаардмал амар амгалангаа тунхаглах долоо хоног. Өрсөлдөөнт шалгалтад бэлдэж буй хүмүүс сайн мэдээ сонсоно.

Загас

Энэ долоо хоногт ашигтай шинэ бизнес эхлүүлж магадгүй. Эсвэл мэргэжилдээ ахиц дэвшил гаргах шинэ боломжтой учрана. Хожим үр дүн нь гарах учраас эдгээр боломжийг алдалгүй ашиглаад авахыг зөвлөж байна. Янз бүрийн эх үүсвэрээс орлого орж ирж, санхүүгийн байдал сайжирна. Гэхдээ хөрөнгө оруулалт хийх гэж бүү яар. Үүний оронд цаг зав гаргаж, юу хийхээ сайн тунгаан бод. Ганц бие хүмүүс хайр дурлалын харилцаандаа амжилт гаргаж, хүссэн хүнтэйгээ таарна. Нойр хоолоо тааруулж, стрессээ багасгахыг хичээ. Та төлөвлөхөөсөө илүү мөрөөддөг хүн юм. Тиймээс ирэх улирлаа ажил хэрэгчээр төлөвлө. Гэр бүлийн хүмүүс ялихгүй асуудлаас болж маргалдаж магадгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж