АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси өнгөрсөн наймдугаар сарын эхээр Тайваньд айлчилсны дараа Тайвань, Хятадын хоорондын хурцадмал байдал ихэссэн. Үүнээс хойш анх удаа АНУ анх удаа Тайванийн хоолойд хөлөг онгоцоо илгээв. Хятад улс хариу арга хэмжээ авч, тус бүс нутагт томоохон хэмжээний цэргийн сургуулилтаа үргэлжлүүлсээр байна.Удирдлагатай пуужингийн хоёр хөлөг онгоц олон улсын усан замаар чөлөөтэй зорчих боломжтойг харуулсан гэж Вашингтон мэдэгдэв.
Бээжин ийм үйлдлийг өдөөн хатгасан үйлдэл гэж үзэж, Тайвань арлыг Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг гэж мэдэгдсээр байна.
АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний мэдэгдэлд, Тайванийн хоолойгоор дамжин өнгөрөх нь "АНУ-ын Энэтхэг Номхон далайг чөлөөтэй, нээлттэй болгох амлалт"-ыг харуулсан гэж тэмдэглэжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ