Сугалааны бүртгэлийн тогтолцоог бүрэн халсныг иргэд сайшаав

Хуучирсан мэдээ: 2022.08.28-нд нийтлэгдсэн

Сугалааны бүртгэлийн тогтолцоог бүрэн халсныг иргэд сайшаав

Сугалааны бүртгэлийн тогтолцоог бүрэн халсныг иргэд сайшаав

Боловсрол шинжлэх ухааны сайд боловсролын тогтолцоонд тодорхой өөрчлөлтүүдийг хийж, сайн систем, зөв менежменттэй болгохоор ажиллаж байгаа талаар удаа дараа мэдэгдсэн. Түүний нэг нь жил бүрийн цэцэрлэг, сургуулийн бүртгэлийн зохион байгуулалт. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн "Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх" арга хэмжээний дагуу Чингэлтэй, Налайх, Баянзүрх, Багануур, Баганхангай дүүргүүд бүртгүүлсэн хүүхдүүдээ 100 хувь хуваарилж дуусаад байгаа аж.

Удахгүй Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянгол дүүргүүдийн хуваарь дуусна гэдгийг салбар яамнаас мэдээллээ.

Ингэснээр цахимаар бүртгүүлсэн 115 мянган хүүхэд цэцэрлэгтэй болоод байна. Цэцэрлэгийн сугалаанд багтаж чаддаггүй, цоожтой хаалганы цаана үлддэг 38 мянган  хүүхдийн 35 мянга нь цэцэрлэгтэй болсон. Одоо үлдсэн 3000 хүүхдийг ирэх аравдугаар сарын 15-ны дотор цэцэрлэгтэй болгох боломжийг нээж өгнө гэж Л.Энх-Амгалан сайд өөрийн цахим хуудастаа мэдэгдэв.

Иргэд ч үүнийг сайшааж, сайдын шийдвэр, ажил хэрэг бодит байдал тусгалаа олсон болохыг хэлж байна.

Өмнөх жилүүдийнх шиг хүүхдээ бүртгүүлэх гэж цэцэрлэгийн гадаа хонодог, бухимддаг, цагдаагийн цахилгаан бороохой тачигнадаг, авлига өгч, хэн нэгнийг царай алддаг тэр хар үе ард үлдэж байгаад олон эцэг, эх баяртай байгаагаа цахимаар илэрхийлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж