Диана гүнжийн Ford Escort машин дуудлага худалдаанд оров

Хуучирсан мэдээ: 2022.08.28-нд нийтлэгдсэн

Диана гүнжийн Ford Escort машин дуудлага худалдаанд оров

Диана гүнжийн Ford Escort машин дуудлага худалдаанд оров

Уэльсийн гүнж Дианагийн ашиглаж байсан машин дуудлага худалдаагаар 650 мянган фунтээр зарагджээ.  25 жилийн өмнө нас барсан Диана гүнж 1985 оны наймдугаар сараас хойш хар өнгийн "Ford Escort RS Turbo"  машиныг гурван жилийн турш унасан. Түүний Челси болон Кенсингтон дахь нэрийн дэлгүүрүүдийн гадаа машинтай зогсож буй хэд хэдэн зураг бий.

"C462FHK" бүртгэлтэй машиныг эцэст нь Уорвикшир дэх "Silverstone" дуудлага худалдаагаар Чешир дэх худалдан авагчид заржээ. "Leamington Spa"-д байрладаг дуудлага худалдааны ордон худалдаанд оролцож буй хүмүүст "Онцлох машин" гэж танилцуулсан байна.

Дуудлага худалдааг зохион байгуулагч Жонатан Хамберт  уг машиныг сонирхож байсан хүн олон гэв. Тус машин нь сүүлийн 12 жилийн хугацаанд пүүсээс хамгийн олон утасны үнийн санал авсан юм.

Үнийн санал  нь 100 мянган фунтээр эхэлсэн бөгөөд удалгүй Дубай, Ковентри дахь  худалдан авагчдын дунд өрсөлдөөн болж хувирав.Гэвч 450,000 фунт стерлингийн үнийн санал Чешир, Дубай хотоос ирсэн бөгөөд эцэст нь Их Британид төвтэй худалдан авагч ялсан.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж