Хичээлийн шинэ жилийг угтсан үзэсгэлэн худалдаа, өргөтгөсөн худалдаа, захуудад Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хяналт шалгалт тавьж ажиллаж байна. Энэ үеэр худалдан борлуулагчид хэрэглэгчдэд бараа, бүтээгдэхүүнээ зайлшгүй шаардлагаар шахах, хэрэглэгчийг хясан боогдуулах зөрчил олноор илэрчээ. Тухайлбал, дэвтрийн нийлүүлэлт багассан тул хичээлийн хэрэгсэл авбал дэвтэр зарна гэх мэт шаардлагыг худалдаачид тавьж буй аж.
Дэвтрийн нийлүүлэлт багассан тул хичээлийн хэрэгсэл авбал дэвтэр зарна гэж хэрэглэгчийг хясан боогдуулсан, худалдааны хууль бус арга хэрэглэсэн зөрчилд Зөрчлийн хуулийн дагуу иргэнийг хоёр сая, аж ахуй нэгжийг 20 сая төгрөгөөр торгох аж.
Тиймээс хэрэглэгчид энэ шаардлагыг тавьж буй тохиолдолд заавал худалдан авалт хийхгүй байх, гомдол саналаа холбогдох албанд мэдэгдэх боломжтой юм байна.
Холбоотой мэдээ