Манчестер Сити болон Аргентины шигшээ багийн довтлогч асан Серхио Агуэро “Twitch”-ээрээ дамжуулан Аргентин хамгаалагч Николас Отамендид эх орныхоо ганц найдварыг битгий гэмтээгээрэй гэж сануулга өгчээ. Энэ долоо хоногт УЕФА Аваргуудын лигийн хэсгийн шатны сугалаа явагдсан бөгөөд Мессигийн ПСЖ болон Отамендигийн Бенфика хоёр нэг хэсэгт багтсан. Тэгвэл үүнтэй нь холбогдуулан Агуэро “Отаменди, Леог битгий гэмтээгээрэй. Би чамайг ална шүү. Дэлхийн аварга ойртож байна” гэжээ. Мэдээж, Месси дэлхийн аваргаас өмнө гэмтэл авбал Аргентины шигшээ багийн түрүүлэх итгэл найдвар үгүй болно. Отаменди ч үүнийг сайн мэдэж байгаа нь лавтай.
Серхио Агуэро эрүүл мэндийн шалтгааны улмаас 33 насандаа их спортоосоо зодог тайлсан билээ.
ПСЖ болон Бенфика багууд аравдугаар сарын 6 болон 12-ны өдрүүдэд хоорондоо тоглоно. Харин Катар-2022 ДАШТ арваннэгдүгээр сарын 20-ны өдөр эхэлнэ. Энэ жил Аргентины шигшээ ДАШТ-д түрүүлэх хамгийн өндөр магадлалтай багаар нэрлэгдэж буй. Месси ч Францад идээшиж, тогтвортой тоглолтыг үзүүлж байна. Бусад аргентин хөлбөмбөгчид ч Европын томоохон лигүүдэд гялалзаж байгаа.
Холбоотой мэдээ