Босни ба Херцеговина улсын нийслэл Сараево хотод сонсогчдын жүдо бөхийн ДАШТ болж байна. Энэхүү тэмцээнд 60 орны 483 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Монголыг төлөөлөн 16 тамирчин оролцож буй.
Монгол Улсаас өчигдөр/2022.08.27/ охидын +70 кг-ын жинд зодоглосон 2021 оны өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Ням-Эрдэнэ хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр эхний тойрогтоо Австрийн Хелен Шраттенхолзерыг, удаах тойрогтоо Хорватын Марселина Вранесыг тус тус ялж, хэсгийн аваргын төлөө Японы Мика Наканог ялагджээ. Ийнхүү дагах барилдаандаа Египетийн Сафа Солиманыг ялж, хүрэл медалийн төлөө Украины Диана Семченког буулган авчээ.
Тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн -48 кг-д барилдсан М.Нандин-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн билээ.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр холимог багийн барилдаан болно.
Холбоотой мэдээ