Тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно

Хуучирсан мэдээ: 2022.08.28-нд нийтлэгдсэн

Тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно

Тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно

Хичээл сургууль эхлэхтэй холбогдуулан хот хөл хөдөлгөөнд дарагдаж, хөдөө орон нутгаас нийслэлийг зорих эрчим нэмэгддэг. Үүнээс үүдэн нийслэл хот наймдугаар сарын 25-наас есдүгээр сарыг дуустал тэг зогсолт хийдэг. Хэрэв энэ оргил ачааллын үед тэгш сондгойгоор зорчуулбал хөдөлгөөний ачаалал 40 орчим хувиар буурна. Эс тэгвээс түгжрэл өндөр байх магадлалтай гэж үзсэн. Тиймээс нийслэлээс тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд дараах зохицуулалтыг хийгээд буй.

Тодруулбал, автомашинуудыг наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 3-ны өдрийг хүртэл автомашины улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор ангилж хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарсан.

Энэ дагуу өнөөдөр тэгш тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно.

Харин сондгой тоогоор төгссөн бол дугаарын хязгаарлалтад орно. Уг зохицуулалт 08:00-20:00 цаг хүртэл үйлчлэх юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд түгжрэлийг бууруулахаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байсан юм.

2020 оны хувьд автомашины улсын дугаарын сүүлчийн орон:

  • Тэгш тоо /0, 2, 4, 6, 8/-гоор төгссөн бол 2020 оны наймдугаар сарын 29-ний Бямба гарагт
  • Сондгой тоо /1, 3, 5, 7, 9/-гоор төгссөн автомашин 2020 оны наймдугаар сарын 30-ний Ням гарагт 08.00-20.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцоно.

2021 оны хувьд автомашины улсын дугаарын сүүлчийн орон:

  • Тэгш тоо /0, 2, 4, 6, 8/-гоор төгссөн бол 2020 оны наймдугаар сарын 28-ний Бямба гарагт
  • Сондгой тоо /1, 3, 5, 7, 9/-гоор төгссөн автомашин 2020 оны наймдугаар сарын 29-ний Ням гарагт 08.00-20.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцож байсан.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж