Швед, Финланд улс НАТО-д элсэх талаар Турктэй ярилцаж байна

Хуучирсан мэдээ: 2022.08.28-нд нийтлэгдсэн

Швед, Финланд улс НАТО-д элсэх талаар Турктэй ярилцаж байна

Швед, Финланд улс НАТО-д элсэх талаар Турктэй ярилцаж байна

Нордикийн хоёр орон болох Швед, Финланд НАТО-д элсэх хүсэлтийн асуудлаар Турктэй гурван талт хэлэлцээгээ үргэлжлүүлж байна. Орос Украинд түрэмгийлсний дараа Швед, Финланд улсууд цэргийн төвийг сахих олон жилийн бодлогоо орхиж, НАТО-д элсэх хүсэлтээ гаргасан. Тэдний өргөдлийг НАТО-гийн 30 гишүүн орон бүгд соёрхон батлах шаардлагатай.  Турк улс Анкарагийн террорист байгууллага гэж үздэг курдын зэвсэгт бүлэглэлүүдийг Нордикийн хоёр орон п дэмжихээ зогсоосны дараа л тус холбоонд нэгдэхийг зөвшөөрнө гэж мэдэгдээд байсан.  Энэ нь бусад нөхцлөөс гадна бүлгийн гишүүдийг хүлээлгэн өгөх эрх зүйн орчинг бүрдүүлэхийг хоёр улсаас шаардаж байна.

Финландад Баасан гаригт гурван талын анхны уулзалт болж, уг асуудлыг хэлэлцэв.

Оролцогчид Туркээс эрэн сурвалжлагдаж буй хүмүүсийг шилжүүлэн өгөх талаар тодорхой төлөвлөгөө боловсруулахаар хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцсон гэж Финландын Гадаад хэргийн яам мэдэгдэв.

Уулзалтын өмнө Туркийн Хууль зүйн сайд Бекир Боздаг  аль ч улсаас шилжүүлэн өгөх, албан ёсны хариу ирүүлээгүй байгаа гэж онцолсон.  Хэрэв бүх зүйл энэ хэвээрээ байвал НАТО-гийн гишүүнчлэлд ахиц дэвшил гарахгүй гэдгийг тэрбээр анхааруулав.

Эх сурвалж: NHK JAPAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж