СХД-ийн хоёр хороонд 150 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орно | News.MN

СХД-ийн хоёр хороонд 150 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орно

СХД-ийн хоёр хороонд 150 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орно

СХД-ийн хоёр хороонд 150 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орно
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай 2022-2023 оны хичээлийн жил эхлэх гэж буйтай холбоотойгоор цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах ажлын хүрээнд 24, 41 дүгээр хороодод өнөөдөр /2022.08.27/ ажиллалаа.
Тухайлбал, хороодод энэ онд ашиглалтад орох хоёр цэцэрлэг шинээр баригдаж байгаа бөгөөд дүүргийн Засаг дарга болон холбогдох удирдлагууд тухайн байгууламжын гүйцэтгэлийн явц, барилга угсралтын ажил хэрхэн үргэлжилж байгааг газар дээр нь дүгнэн, гүйцэтгэгчдийн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэхүү шинээр баригдаж буй хоёр цэцэрлэг 2022 онд багтан ашиглалтад орох бөгөөд 41-р хороонд баригдаж буй 158 дугаар цэцэрлэг нь “Нямбаатар Сан”-ийн санаачилгаар иргэдийн санал, хүсэлд тулгуурлан тус сангийн бүрэн хөрөнгө оруулалтаар баригдаж байна. Тус цэцэрлэг нь 150 хүүхдийн ортой, таван бүлэгтэй байхаар тусгагдсан.
Харин 24-р хороонд 120 ортой цэцэрлэг, 180 сурагч хүлээн авах хүчин чадалтай бага сургуулийн цогцолбор барилга баригдаж байна. Энэхүү цогцолбор ашиглалтад орсноор тус хорооны хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгт хамрагдах байдал бүрэн шийдэгдэх боломж бүрдэж байна.
Түүнчлэн энэ үеэр удирлагууд тус хороодын гэр цэцэрлэгүүдийн бэлтгэл байдалтай танилцан, цэцэрлэгийн эрхлэгч, багш нартай уулзлаа. Энэ үеэр дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай үйл ажиллагааны аюулгүй байдалд маш сайн анхаарч, хоёр залгаа гэр цэцэрлэгүүдэд аваарын хаалга заавал гаргахыг үүрэг болголоо.
Ингэснээр хүүхдүүд аюулгүй орчинд сурч, боловсрох орчин, нөхцөл бүрдэнэ гэдгийг онцоллоо.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-08-27 118.221.209.45

ардчилсан нам цэцэрлэгүүдийг хувьчилж авч компанийн барилга болгосон. ингэж монгол хүүхдүүдийг цэцэрлэггүй болгож хорлосон. хороо болгон том цэцэрлэгтэй байсан. том талбайтай хашаатай ёстой гоё байсан шдээ . анги болгон дотроо олон жорлонтой тансаг ёстой. одоогийн цэцэрлэгүүд ёстой муухай жижиг болчихсон балиар

Avatar

Зочин 2022-08-27 213.87.163.12

Халуун охид таныг хүлээж байна – – https://ok.me/JuZ31

Avatar

Зочин 2022-08-27 64.119.24.189

33-р хорооны Баянтурууны цэцэрлэг яасан бэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж