Азарт өшиглүүлсэн хүү саятан болжээ

Хуучирсан мэдээ: 2022.08.27-нд нийтлэгдсэн

Азарт өшиглүүлсэн хүү саятан болжээ

Азарт өшиглүүлсэн хүү саятан болжээ

Тэртээ 2013 онд Английн хөлбөмбөгийн лигийн цомын хүрээнд "Челси" болон "Суонси Сити" багууд учраа тааран тоглоход Чарли Морган гэх хүү олны анхаарлыг татсан. Учир нь "Суонси Сити" багийн бөмбөг зөөдөг тус хүүг Челсигийн од Эден Азар тухайн үед өшиглөж, бөмбөгийг нь булаан авсан түүхтэй.

Тэгвэл тэрхүү үйл явдлын эзэн Чарли Морган өдгөө 26 настай 40 сая паундын үнэлгээтэй “Au Vodka” гэх архины компанитай болжээ.

Челси 2013 онд лигийн цомын тэмцээнд "Суонси Сити"-д 0-2 гэсэн харьцаатай, тоглолт дуусахад 10 минут дутуу хожигдож байх үед Чарли Морган талбайгаас гарсан бөмбөг Азарт өгөхөөс татгалзаж, улмаас Азар түүнд уурсан өшиглөж, улаан хуудас хүртэж байв.

Чарли Морганы аав Мартин Морга нь Суонси Ситигийн захирал, Морган зочид буудлын эзэн аж. Харин одоо Чарли аавынхаа адилаар бизнесийн салбарт хүч үзэж байна.

2019 оны арванхоёрдугаар сард байгуулагдсан “Au Vodka” компани анх нэг сарын дотор 10 мянга гаруй шил архи зарж байжээ. Тус архийг Роналдиньо, Уэйн Линекер, Флойд Мэйветер зэрэг спортын одод хэрэглэдэг гэнэ.

Өнөөдрийн байдлаар өдөрт 35 мянган шил архи борлуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
12
ХахаХаха
8
БурууБуруу
7
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж