Нийт 125 хүнээс Covid-19 илэрчээ | News.MN

Нийт 125 хүнээс Covid-19 илэрчээ

COVID-19

Нийт 125 хүнээс Covid-19 илэрчээ

Нийт 125 хүнээс Covid-19 илэрчээ

Монголд цар тахлын омикрон хувилбарын мутацийн халдвар нэмэгдэж байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулж буй. ХӨСҮТ-өөс хийсэн сорьцын судалгаагаар долдугаар сарын сорьцод омикроны BA.5 хувилбарын дөрвөн дэд хэв шинж 70 хувьтай давамгайлж байна. Энэ хувилбарын нууц үе нь 2.4 хоног. Иргэдийн давтан өвдөж байгаа хугацаа нь 6.6 сар байна. Нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог 18-39 насны бүлгийнхэн халдварт өртөх эрсдэл 1.3 дахин өндөр байна.

Улсын хэмжээнд 740 хүн хэвтэн эмчлүүлж  байна. Иргэд нэмэлт тундаа хамрагдаж, хүүхдээ вакцинд хамруулах боломжтой гэдгийг яамнаас зөвлөж буй.

Сүүлийн 24 цагт 125 тохиолдол батлагдсан байна. Харин 438 хүн эдгэрч, 336 хүн хяналтад оржээ.

Нийт батлагдсан тохиолдлын 65 нь нийслэлд бүртгэгджээ. Харин Орхон аймагт гурав, Өвөрхангайд дөрөв, Дархан-Уулд нэг, Дорноговьд 14, Дорнод аймагт тав, Өмнөговьд 30, Төв аймагт хоёр. Ховдод нэг тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-08-27 213.87.163.12

!! Халуун охид таныг хүлээж байна – – https://ok.me/JuZ31

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж