Монголд цар тахлын омикрон хувилбарын мутацийн халдвар нэмэгдэж байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулж буй. ХӨСҮТ-өөс хийсэн сорьцын судалгаагаар долдугаар сарын сорьцод омикроны BA.5 хувилбарын дөрвөн дэд хэв шинж 70 хувьтай давамгайлж байна. Энэ хувилбарын нууц үе нь 2.4 хоног. Иргэдийн давтан өвдөж байгаа хугацаа нь 6.6 сар байна. Нийгмийн харилцаанд идэвхтэй оролцдог 18-39 насны бүлгийнхэн халдварт өртөх эрсдэл 1.3 дахин өндөр байна.
Улсын хэмжээнд 740 хүн хэвтэн эмчлүүлж байна. Иргэд нэмэлт тундаа хамрагдаж, хүүхдээ вакцинд хамруулах боломжтой гэдгийг яамнаас зөвлөж буй.
Сүүлийн 24 цагт 125 тохиолдол батлагдсан байна. Харин 438 хүн эдгэрч, 336 хүн хяналтад оржээ.
Нийт батлагдсан тохиолдлын 65 нь нийслэлд бүртгэгджээ. Харин Орхон аймагт гурав, Өвөрхангайд дөрөв, Дархан-Уулд нэг, Дорноговьд 14, Дорнод аймагт тав, Өмнөговьд 30, Төв аймагт хоёр. Ховдод нэг тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.
Холбоотой мэдээ