ЕХ: Хятад, Тайванийн харилцааг зохицуулна

Хуучирсан мэдээ: 2022.08.27-нд нийтлэгдсэн

ЕХ: Хятад, Тайванийн харилцааг зохицуулна

ЕХ: Хятад, Тайванийн харилцааг зохицуулна

Бээжин, Тайпэй хоёрын хооронд байдал хурцдаж байгаа энэ үед Европын холбоо нааштай зохицуулагч байх болно гэж Тайванийн дипломатч мэдэгдэв. Тодруулбал, Франц дахь Тайванийн дипломат төлөөлөгч Ву Чих Чун "Euronews" агентлагт ийн ярьжээ.

Гэхдээ гол асуудал нь Хятад улс гадаадын улс төрийн байгууллагын зохицуулагчийг хүлээн авах уу гэдэгт байгааг тэр онцоллоо.

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн Тайваньд саяхан хийсэн айлчлалаас үүдэлтэй хурцадмал байдалтай холбоотойгоор Тайпэй цэргийн хамгаалалтаа бэхжүүлэхээр тусламж эрэлхийлж байна. Мөн Хятад улс Тайванийг хүчээр авахгүй гэх баталгаагүй гэж Ву Чих Чун хэлжээ. Тайвань энэ онд 19 тэрбум еврог батлан ​​хамгаалахын салбарт төсөвлөсөн нь тэдний хувьд дээд амжилт болж байна.

Саяхан Герман, Франц улсууд олон тооны цэргийн онгоцоо Тайвань руу илгээсэн. Энэ нь Хятад руу илгээх маш чухал дохио гэв.

Европын холбооны Гадаад харилцааны тэргүүн Жозеп Борелл Хятад, Тайванийн хооронд ирээдүйд гарах аливаа хямралд эвслийн зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж чадна гэжээ. АНУ болон Европын холбоо аль алиных нь Тайваньд хандах байр суурь тодорхойгүй байна. Энэ нь АНУ-ын стратегийн тодорхой бус бодлогоос ихээхэн шалтгаалж байгаа аж.

Эх сурвалж: EURONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж