Хойд Солонгост чиглэсэн цэргийн төлөвлөгөөг шинэчлэхийг тушаав

Хуучирсан мэдээ: 2022.08.27-нд нийтлэгдсэн

Хойд Солонгост чиглэсэн цэргийн төлөвлөгөөг шинэчлэхийг тушаав

Хойд Солонгост чиглэсэн цэргийн төлөвлөгөөг шинэчлэхийг тушаав

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл Умардын өсөн нэмэгдэж буй цөмийн болон пуужингийн аюулын эсрэг цэргийн ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэхийг тушаажээ. Юн Пүрэв гаригт анх удаа нийслэл Сөүл дэх цэргийн хоргодох байранд айлчилж, зааварчилгаа өгөх үеэрээ ийн тушаажээ. Уг хоргодох байр нь дайн болсон тохиолдолд команд өгөх гол байр юм. Түүний айлчлал өнгөрсөн Даваа гаригт эхэлсэн Өмнөд Солонгос, АНУ-ын зэвсэгт хүчний цэргийн сургуулилалттай давхцаж байна.

Зуны улиралд зохион байгуулдаг "Өлчийн эрх чөлөөний бамбай" сургуулилалт есдүгээр сарын 1-нд дуусах юм. Юн Сук Ёлын өмнөх ерөнхийлөгчийн үед хамгийн сүүлд 2017 онд л хоёр улс хамтарсан хээрийн сургуулилалт хийсэн. Түүнчлэн Covid-19-өөс хойших анхны  сургуулилалт юм.

Энэ жилийн сургуулилалтуудыг шинэ хувилбарын дагуу зохион байгуулж буй бөгөөд үүнд Хойд Солонгосын аюул заналхийллийг тусгасан болохыг Юн онцоллоо. Айлчлалын үеэр Юн цэргийн командлагчдад хандан “Бид ард иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг баталгаажуулах арга хэмжээнд яаралтай бэлтгэх хэрэгтэй, тэр дундаа Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн аюулын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөгөө шинэчлэх хэрэгтэй" гэсэн юм.

Умардын пуужингийн эсрэг урьдчилан сэргийлэх довтолгоонд зориулагдсан "Kill Chain" системийг бий болгох төлөвлөгөөг хурдасгахыг мөн тушаажээ.

БНАСАУ энэ онд урьд өмнө байгаагүй давтамжтай пуужингийн туршилт хийсэн. Тэднийг 2017 оноос хойших анхны цөмийн туршилтаа хэзээ ч хийж магадгүй гэж Сөүлийн албаныхан мэдэгдлээ. Хойд Солонгос өнгөрсөн долоо хоногт хоёр улсын хамтарсан сургуулилалт эхэлсний дараа баруун эргээс хоёр далавчит пуужин харвасан юм. Пёньян хамтарсан сургуулилалтыг дайсагнасан бодлого бөгөөд халдлага хийх бэлтгэл гэж шүүмжилсээр ирсэн.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж