Нийслэл хотын замын хөдөлгөөний ачаалал хэвийн, түгжрэлгүй байгааг Тээврийн цагдаагийн газраас мэдээлж байна. Жолооч нар хязгаарлалтын бүс тогтоосон хэсэгт цагдаагийн шаардлага биелүүлэхгүй, түгжрэл үүсгэж байгааг албаныхан мэдээллээ.
“Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжинд заасны дагуу автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь сондгой буюу 1, 3, 5, 7, 9 тоогоор төгссөн автомашиныг энэ оны наймдугаар сарын 27, 29, 30, есдүгээр сарын 2-ны өдрүүдэд, тэгш буюу 0,2,4,6,8 тоогоор төгссөн автомашиныг энэ оны наймдугаар сарын 28, 30, есдүгээр сарын 1, 3-ны өдрүүдэд 08:00-20:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцуулах захирамж гарсан.
Үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас заасан хязгаарлалт эхлэх цэг болох хойд зүгт 32-ын тойрог, урд зүгт Тэмээтэй хөшөөний уулзвар, Баруун зүгт Саппорогийн тойрог, зүүн тийш Чулуун овооны тойрог хүртэлх нутаг дэвсгэр хамаарсан хэсгүүдэд алба хаагчдыг хяналт тавин ажиллаж байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар Замын хөдөлгөөнд оролцогч иргэн хуулийн этгээд нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх, замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй бөгөөд замын хөдөлгөөнд оролцогчид замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчихийг аливаа хэлбэрээр албадан тулгах, дэмжихийг хориглоно гэж заажээ.

Холбоотой мэдээ