Оросууд Дани улстай тэнцэх газар нутгийг алдсан

Хуучирсан мэдээ: 2022.08.27-нд нийтлэгдсэн

Оросууд Дани улстай тэнцэх газар нутгийг алдсан

Оросууд Дани улстай тэнцэх газар нутгийг алдсан

Орос энэ дайны үеэр Дани улсаас том газар нутгийг алдсан гэж Дайны судалгааны хүрээлэн мэдэгдлээ. Тодруулбал, гуравдугаар сарын 21-ээс хойш Оросын арми 45 мянган км/кв хэмжээтэй газар ухарчээ. Энэ дайнд Орос маш бага ашигтай байсан гэж шинжээчид үзэж байна. Долдугаар сарын дундуур Орос довтолгоогоо эрчимжүүлснээс хойш Украины нутаг дэвсгэрт ердөө 450 км/кв газар нутгийг эзлээд байна. Энэ нь Андорра улстай тэнцэхүйц хэмжээ юм.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Лхагва гаригт мэдэгдэл хийсэн. Тэрбээр энгийн номхон иргэдийг хохироохгүйн тулд Украин дахь ажиллагааг зориуд удаашруулсан гэж хэлжээ.

Гэвч Вашингтонд төвтэй Дайны судалгааны хүрээлэнгийнхэн өөрөөр тайлбарлаж байна. Оросын арми өчүүхэн бага ашигтай тулалдсан учир Шойгугийн тайлбар бол үүнийгээ зөвтгөх гэсэн оролдлого гэжээ.

Дайны сүүлийн үеийн мэдээллээс дурдвал, украинчууд Херсон муж дахь Даривка гүүрийг пуужин, их бууны тусламжтайгаар ашиглах боломжгүй болгожээ. Түүнчлэн Высокопиллийн ойролцоох Оросын цэрэг, зэвсгийн байрлалд Ми-8 хос онгоцоор цохилт өгсөн тухай “Ukrinform” хуудас мэдээллээ.

Эх сурвалж: EURONEWS, UKRINFORM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
28
ХахаХаха
8
ХарамсалтайХарамсалтай
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж