Дэлхийн хамгийн бага төрөлттэй улс

Хуучирсан мэдээ: 2022.08.27-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн бага төрөлттэй улс

Дэлхийн хамгийн бага төрөлттэй улс

Өмнөд Солонгос улсад төрөлт буурах хандлага олон жирийн турш ажиглагдаж байна. Тэгвэл Лхагва гаригт нийтлэгдсэн статистикаас харахад тус улс дэлхийн хамгийн бага төрөлттэй улсаар дахин тодорчээ.

Төрөлтийн түвшин гэдэг нь эмэгтэй хүний амьдралынхаа туршид төрүүлэх хүүхдийн дундаж тоог хэлдэг. Өмнөд Солонгос улсад төрөлтийн түвшин 2021 онд 0.81  байсан нь өмнөх оноос 0.03 хувиар буурсан үзүүлэлт юм. Өөр улстай харьцуулаад үзвэл, 2021 онд АНУ-ын төрөлтийн түвшин 1.6, Японд 1.3 байжээ. Африкийн зарим оронд төрөлтийн түвшин тав, зургаа байдаг нь дэлхийд дээгүүрт орох үзүүлэлт юм.

Хүн амын тогтвортой байдлыг хадгалахын тулд төрөлтийн түвшин дор хаяж 2.1 байх шаардлагатай аж.

Өмнөд Солонгос улсад 2015 оноос хойш төрөлтийн түвшин буурч буй. Тэр бүү хэл 2020 онд тус улсад анх удаа төрөлтөөс олон нас баралт бүртгэгджээ. Үүнийг хүн амын үхлийн загалмай гэж нэрлэдэг. Төрөлтийн түвшин буурахын хэрээр тус улсын эмэгтэйчүүдийн төрөх нас ч хожуу болжээ. Статистикаас харахад 2021 онд амаржсан эхчүүдийн дундаж нас 33.4 байна. Энэ нь өмнөх оноос 0.2 насаар ахисан тоо юм.

Хүн амын тооллогын мэдээллээс харахад 2020-2021 онд Өмнөд Солонгос иргэдийн дунд эзлэх өндөр настнуудын тоо таван хувиар өсжээ. Эсрэгээрээ хөдөлмөрийн насны хүн амын тоо 0.9 хувиар буурсан байна. 15-64 насны иргэдийг хөдөлмөрийн насны хүн амд тооцдог. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар өмнөд солонгосчуудын 16.8 хувь нь 65-аас дээш насныхан, 11.8 хувь нь 14-өөс доош насныхан байжээ.

Төрөлт буурч байгаа шалтгаан нь цалингийн хэмжээ, амьжиргааны өртөг, орон сууцны үнэ зэрэг юм. Тус улсад эмэгтэйчүүд хүйсийн тэгш бус байдалтай тулгарах нь элбэг байдаг учир өрсөлдөөн ихтэй хөдөлмөрийн зах зээлд карьераа нэгдүгээрт тавьдаг аж. Засгийн газраас төрөлт бууралттай тэмцэхийн тулд хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлж буй. Үүнд эцэг, эх хоёрт хоёуланд нь хүүхэд асрах чөлөөг зэрэг олгох, цалинтай чөлөөний хугацаа сунгах зэрэг арга хэмжээ багтана.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж