Стив Жобсын охин Жижи Хадидыг дуурайсан уу? | News.MN

Стив Жобсын охин Жижи Хадидыг дуурайсан уу?

Стив Жобсын охин Жижи Хадидыг дуурайсан уу?

Стив Жобсын охин Жижи Хадидыг дуурайсан уу?

Стив Жобсын охин Ив Жобс энэ оны эхээр “DNA Model Management” агентлагт харьяалагдах болжээ. Өдгөө 23 настай Ив “Vogue Japan” сэтгүүлийн зураг авалтад оролцсоноо өчигдөр /2022.08.26/ хуваалцсан. Шаргал үсээ дээш шууж боосон түүний зураг супер модель Жижи Хадидыг санагдуулсан нь олны анхаарлыг татав.

Сэтгүүлийн нүүр зурагт Ив “Louis Vuitton” брэндийн хэлхгэр загвартай, хэвлэмэл зурагтай цамц өмсч гарчээ. Камер луу үл ялиг тонгойж харсан, уруулаа улаанаар будсан байсан зэрэг нь Жижи Хадидтай адилхан харагдаж буйг “Daily mail” онцолсон байна. Энэ зураг авалт нь аравдугаар сарын дугаарт гарах аж.

“DNA Model Management” агентлагт Даутзен Кроес, Эмили Ратажковски, Кайа Гербер зэрэг салбарын акулууд харьяалагддаг. Тиймээс Ив жинхэнэ мэргэжилтнүүдийн гарт орсон гэхэд болно. Саяхан Парист болсон загварын долоо хоногоор Ив “Louis Vuitton” брэндийн намар өвлийн загварыг танилцуулж оролцсон. Түүний анхны загварын гараа 2021 оны есдүгээр сард Парисын загварын долоо хоногоос эхэлж байв.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-08-27 213.87.163.12

>>> Халуун охид таныг хүлээж байна – – https://ok.me/JuZ31

Avatar

Зочин 2022-08-27 202.9.46.183

Гоё харагдаж байна шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж