Хязгаарлалтад такси, хүүхэд, ажилчдын автобус хамаарахгүй

Хуучирсан мэдээ: 2022.08.27-нд нийтлэгдсэн

Хязгаарлалтад такси, хүүхэд, ажилчдын автобус хамаарахгүй

Хязгаарлалтад такси, хүүхэд, ажилчдын автобус хамаарахгүй

Автомашины дугаарын хязгаарлалтад такси, хүүхэд, ажилчдын автобус, хэвлэл мэдээллийн тээврийн хэрэгсэлд хамаарахгүй гэсэн захирамж гарчээ. Замын цагдаагийн газрын Тээврийн цагдаагийн албаны дэд дарга Б.Батболд "Жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөртэй холбоотой хүндрэл гардаг. Жил бүрийн наймдугаар сарын 15-наас хойш бий болдог. 2019 оны үед хөдөө орон нутгаас ирсэн тээврийн хэрэгслийн тоог тоолоход товчоодоор орон нутгийн дугаартай 91 мянган орчим нэвтэрч байсан.

Энэ жил 100 мянга хүрэх байх гэсэн тооцоолол байна. Мөн зам тээврийн осол хэргийн дуудлага, зөрчил нэмэгддэг. Үүнтэй холбогдуулан ачаалал үүсдэг" гэв.

Тэрбээр мөн "Хөдөлгөөний ачаалал Улаанбаатарт энгийн өдөр 430 орчим мянга байдаг бол үүн дээр орон нутгийн 100 мянган тээврийн хэрэгсэл нэмэгдэхээр худалдаа үйлчилгээний төвүүдийн хөдөлгөөн огцом нэмэгддэг. Өнгөрсөн жилүүдэд бид амралтын өдрүүдэд тэгш, сондгойгоор хөдөлгөөний хязгаарлалт хийж байсан бол энэ удаад найман өдрийн хугацаатай зохицуулалт хийж байна.

Бусад яаралтай тохиолдолд Улаанбаатар хотыг тойрон явах хөдөлгөөнийг хориглохгүй. Хязгаарлалт эхлэх хойд цэг нь 32-ын тойрог, урд цэг нь “Тэмээтэй хөшөө”, баруун тийш Саппорогийн тойрог, зүүн тийш Чулуун овооны пост. Жолооч нар торгууль яах вэ гэж их асуудаг. Бид биет, камерын тусламжтайгаар дугаарын хязгаарлалттай өдрүүдээр зорчсон зөрчсөн зөрчлийг илрүүлдэг. Жолооч нар бас үүнийг ойлгоод дэмжээд энэ чиглэл дээр хязгаарлалттай өдөр хөдөлгөөнд оролцохгүй байхыг хүсье. Нийслэлийн зам түгжрэлгүй хуваарьтайгаа зохицуулан хөдөлгөөнд оролцохыг хүсье" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж