Есдүгээр сарын 1-нд цаг агаар ямар байх вэ?

Хуучирсан мэдээ: 2022.08.27-нд нийтлэгдсэн

Есдүгээр сарын 1-нд цаг агаар ямар байх вэ?

Есдүгээр сарын 1-нд цаг агаар ямар байх вэ?

Өнөө маргаашдаа  баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орж, нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна. Өнгөрсөн долоо хоногт Хангай, Хөвсгөлийн уулаараа нойтон цас орсон. Тэгвэл наймдугаар сарын сүүлчээрх цаг агаарын төлөвийн мэдээг хүргэе.

2022 оны  наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 1-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 29-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө хоёр градус хүйтнээс гурван градус дулаан, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж