Австрали: Түүхэндээ хамгийн их хэмжээний хар тамхи хурааж авлаа

Хуучирсан мэдээ: 2022.08.26-нд нийтлэгдсэн

Австрали: Түүхэндээ хамгийн их хэмжээний хар тамхи хурааж авлаа

Австрали: Түүхэндээ хамгийн их хэмжээний хар тамхи хурааж авлаа

Австралийн цагдаа нар Сиднейн боомт дахь тээврийн чингэлэгээс бараг хоёр тонн метамфетамин хурааж авчээ. Энэ нь тус улсын түүхэнд хамгийн их хэмжээний хар тамхи хурааж авсан хэрэг боллоо.

Энэ хэрэгт Ойрхи Дорнодоос хар тамхи оруулж ирсэн гэх гурван эрэгтэйг буруутгаж байна. Эрх баригчид энэ гурван этгээдийг олон улсад илүү өргөн цар хүрээтэй сүлжээтэй гэж үзжээ. 1800 кг хар тамхины гудамжинд зарагддаг үнэ нь 1.6 тэрбум австрали доллар болох аж.

Австрали улс мөсний тахал гэх зүйлд өртөөд буй. Тодруулбал, тус улс нэг хүнд ногдох метамфетамины хэрэглээгээр дэлхийд дээгүүрт ордог аж. Австраличуудын зургаа орчим хувь буюу 1.2 сая хүн хар тамхи хэрэглэдэг гэсэн мэдээлэл байна.

Австралийн цагдаа нар энэ сарын эхээр өөр хэргийн мөрдөн байцаалтын явцад мөн их хэмжээний хар тамхи илрүүлсэн. Тодруулбал, Сиднейн боомт дээр хуучин “Bentley” машинаас 150 кг метамфетамин хурааж авсан байна. Канадаас ирсэн эл машины рентген зургийг хилийн албаныхан авч үзээд, хар тамхийг илрүүлсэн аж. Хар тамхийг машины гэрлийн ард нуусан байсан. Үүнд 161 кг метамфетамин, 30 кг кокаин байжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж