Чанартай… Евро-5 – чанартай…

Хуучирсан мэдээ: 2022.08.29-нд нийтлэгдсэн

Чанартай… Евро-5 – чанартай…

Чанартай гэдэг үгийг дагаад эдэлгээ даана, урт удаан хугацаанд хэрэглэнэ, эвдрэл гэмтэл гарахгүй гээд олон сайн шинж байдаг. Евро-5 стандартын шатахуун нь 2014 оноос хойш үйлдвэрлэгдсэн бүх машинд санал болгож байгаа, Евро стандартын хамгийн сайн шатахуун юм.

Петровис Групп хувь хэрэглэгчдэдээ зориулсан, чанартай шатахууны “Евро-5 – Чанартай” урамшууллыг наймдугаар сарын 25-наас орон даяар эхлүүлж байна.

Урамшууллынхугацаанд "Петровис"-ийн орон даяар байрлах Евро-5 стандартын дизель түлш (ДТ), АИ-95 шатахуун борлуулдаг шатахуун түгээх станцаар үйлчлүүлж буй хувь хэрэглэгчийн худалдан авалтын хэмжээнээс хамааран дараах бэлгийг өгнө.

Петровис Групп нь дэлхийн дэвшилтэт чанартай бүтээгдэхүүн болох Евро-5 стандартын АИ92, АИ95, АИ98, дизель түлшийг Монголдоо анх удаа нэвтрүүлсэн бөгөөд хэрэглэгчдэдээ хамгийн сайн чанартай бүтээгдэхүүнийг хамгийн өргөн сүлжээгээр хүргэхийг зорин ажилладаг.

Евро-5 стандартын шатахуун, түлшний давуу талууд:
-Шатахууны зарцуулалт 3 хувь буурна.

Одоо манайд явж буй ихэнх автомашинууд Евро-5 стандартын шатахуун хэрэглэх заалттай боловч автомашины техникийн гэрчилгээн дээр бичигдээгүй өөр шатахуун хийснээс болж түлшний зарцуулалт нэмэгдэх, хүч багасах, сэвчээ хурдан бохирдох, катализатор бөглөрөх, форсунк доголдох, хэт бохир утаа гаргах зэрэг асуудлууд түгээмэл гарч байна. Тиймээс ЭРХЭМ ЖОЛООЧ та хөдөлгүүрийн насжилтаа уртасгаж, урт хугацаанд гарах санхүүгийн эрсдэлээс сэргийлж, ЧАНАРТАЙ, өөрийн машины ТЕХНИКИЙН ГЭРЧИЛГЭЭНД ЗААГДСАН тохирсон шатахууныг хэрэглээрэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж