Чуулган: Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт орууллаа

Хуучирсан мэдээ: 2022.08.26-нд нийтлэгдсэн

Чуулган: Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт орууллаа

Чуулган: Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт орууллаа

Улсын их хурлын өнөөдрийн /2022.08.26/ чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явагдлаа.


УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны хоёрдугаар тогтоол Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулсантай холбогдуулан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 85 дугаар зүйлд заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Засгийн газрын тухайд хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа. Төрийн байгуулалтын байнгын хороо 2022 оны наймдугаар сарын 26-ны хуралдаанаараа УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуралдааны 39 дүгээр зүйлд заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцлүүлгийг явууллаа. Байнгын хуралдааны үеэр хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр төслийн талаарх зарчмын зөрөөтэй санал гараагүй учир УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн УИХ-ын дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22 дугаарт хэсэгт заасны дагуу хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал оруулсныг хуралдаанд оролцогсдын ихэнхи нь буюу 90.9 хувь дэмжлээ. УИХ-ын гишүүд ээ, Монгол Улсын Засгийн газрын тухайд хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж, хуулийн төслийг эцэслэн баталж өгөхийг та бүхнээс хүсье.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Байнгын хорооны санал дүгнэлттэй холбоотой асуулт асуух УИХ-ын гишүүн байхгүй байсан учир  Монгол Улсын Засгийн газрын тухайд хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимыг дэмжье гэсэн томъёололтой санал хураалт явуулна.

Үүнээс өмнө бүртгэлийн санал хураалт явуулахад 43 гишүүн оролцож, 69.8 хувийн саналаар санал дэмжигдлээ.

Байнгын хорооны гаргасан горимын саналаар санал хураалт явуулахад 38 гишүүн буюу 82.6 хувийн саналаар санал дэмжигдлээ. Ийнхүү төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар шилжүүлж байна.

УИХ-ын дэгийн тухай хуульд заасны дагуу хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. УИХ-ын олонх дэмжсэн тохиолдолд хуулийг эцэслэн баталсанд тооцно. Ингээд Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлана гэсэн томъёололтой санал хураалт явуулна. Санал хураалтад оролцсон гишүүдийн 40 нь дэмжиж хуулийн төсөл эцэслэн батлагдлаа. Ингээд Монгол Улсын Засгийн газрын тухайд өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн найруулга дээр саналтай гишүүн байхгүй байна. Сонссонд тооцлоо. Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал дууссан учир хуралдаан эцэслэсэнийг мэдэгдье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж