ТББХ: ЗГ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж дэмжив

Хуучирсан мэдээ: 2022.08.26-нд нийтлэгдсэн

ТББХ: ЗГ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж дэмжив

ТББХ: ЗГ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж дэмжив

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн гишүүдийн олонх дэмжив. Тус хорооноос Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 01, 02 дугаар тогтоолтой холбогдуулан гаргах УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлыг хэсгийг байгуулжээ. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа ахлах бол гишүүдээр УИХ-ын гишүүн Т.Доржханд, Ж.Мөнхбат, Ж.Сүбхаатар, Н.Энхболд нар ажиллана. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Энхболд өөрийн нэрээ татаж залуу гишүүдэд боломж олгох санал гаргав. Түүний оронд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг оруулахаар тогтлоо. Тогтоолын төслийг наймдугаар сарын 29-ний өдрийн дотор боловсруулан Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулахыг үүрэг болгов.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Яг ямар санал гаргах ажлын хэсэг билээ, энэ удаад би ажлын хэсэгт орохгүй. Залуу гишүүдээс ажлын хэсэгт оруулах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: 

-УИХ-аас Засгийн газарт чиглэл өгөх тогтоолын төслийг шийдвэрлэх ажлын хэсэг байгаа юм. ТББХ-ны гишүүд уг тогтоолын төслийг дэмжсэнээр өнөөдрийн хэлэлцэх асуудал үүгээр өндөрлөлөө.


Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2022.08.26/ хуралдаж байна. Хуралдаанаар, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүдийн байр суурийг хүргэж байна. Хуралдаан 14.00 цагаас хоцорч эхлэж, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Байнгын хорооны хурал юухан байх вэ, гялалзуулья, гэсээр орж ирэв. Харин ирц хүрээгүй шалтгаанаар байнгын хорооны хуралдаан хоцорч эхлэв.

Ирцийн хувьд 19 гишүүүнээс 11 нь буюу 57.8 хувийн ирцтэй эхэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж