Итали эр Covid-19, сармагчны цэцэг, ХДХВ-ийн халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2022.08.26-нд нийтлэгдсэн

Итали эр Covid-19, сармагчны цэцэг, ХДХВ-ийн халдвар авчээ

Итали эр Covid-19, сармагчны цэцэг, ХДХВ-ийн халдвар авчээ

Италид амьдардаг 36 настай эрэгтэй  Испани руу амралтаар яваад,  буцаж ирсний дараа  биед нь өвчний шинж тэмдэг  илэрсэн тул шинжилгээ өгчээ. Гэтэл эмч нар  түүнийг Covid-19, сармагчны цэцэг, ХДХВ-ийн халдвар авсан анхны өвчтөн болохыг олж мэдэв.

Эхэндээ түүнд  халуурч, толгой өвдөж, ядарч сульдаж, хоолой өвдөх шинж тэмдэг илэрсэн бол удалгүй хэд хэдэн том толботой зүйл бие дээр нь туурсан байна. Улмаар тэдгээр нь товойж эхэлсэн.

"Journal of Infection" сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны өгүүлэлд дурдсанаар, уг эрд шинжилгээ хийсний дүнд зөвхөн коронавирусаар зогсохгүй сармагчны цэцэг өвчнөөр өвчилсөн болохыг нь тогтоожээ. Цааш дахин  шинжилгээ хийхэд тус хүн ХДХВ-ийн халдвартай гэж оношлогджээ. Энэ нь гурван вирусээр зэрэг халдварласан анхны тохиолдол юм.

Сармагчны цэцэг болон Covid-19 нь халуурах, лимфаденопати, толгой өвдөх, хоолой өвдөх, ядрах зэрэг төстэй шинж тэмдгүүдтэй байдаг тул эмч нарт зөв онош тавихад хүндрэлтэй байдаг гэв. Түүнчлэн бүх өвчтөнд харилцан адилгүй шинж тэмдгүүд илэрдэг аж. 

Өвчтөн 2022 оны зургаадугаар сарын 16-20-ны хооронд Covid-19-ийн эсрэг вакцинд хамрагдсан. Тэрбээр Испанид тав хоносон ба ес хоногийн дараанаас хоолой, толгой нь өвдөж, ядарч сульдаж, цавь хэсгээр нь хөндүүрлэж эхэлжээ. Улмаар 39 хэм хүртэл халуурсан байна. Одоогоор өвчтөн тусгаарлалтад орж, эмчлүүлж байгаа аж.

Эх сурвалж: SKY NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж