Абэг хамгаалж чадаагүй тул Японы цагдаагийн дарга огцров

Хуучирсан мэдээ: 2022.08.26-нд нийтлэгдсэн

Абэг хамгаалж чадаагүй тул Японы цагдаагийн дарга огцров

Абэг хамгаалж чадаагүй тул Японы цагдаагийн дарга огцров

Японы цагдаагийн дарга өнгөрсөн сард сонгуулийн сурталчилгааны үеэр үг хэлж байгаад амиа алдсан ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн  хэргийн улмаас огцрох гэж байна. Тус улсын ерөнхий сайдаар хамгийн удаан ажилласан  Абэ долдугаар сарын 8-нд Нара хотод буудуулж амиа алдсан юм. Тэрээр хүзүүндээ хоёр гүн шарх авч, судас нь  гэмтэж, хэдэн цагийн дараа эмнэлэгт нас баржээ.  Абэ Шинзо  67 настай байсан.

Үндэсний цагдаагийн дарга Итару Накамура үүрэгт  ажлаа бүрэн гүйцэд хийж чадаагүй, зааварчилгаа бүрэн өгөөгүйн улмаас Абэ амь насаа алдсан гэж үзэн, албан тушаалаасаа огцрох болжээ. "Харуул хамгаалалтыг үндсээр нь дахин шалгаж, хэзээ ч ийм зүйл тохиолдохгүйн тулд бид шинэ системтэй болох хэрэгтэй" гэж Накамура онцлоод,  ажлаа орхих хүсэлтэй байгаагаа мэдэгдэв.

Цагдаагийн газар  Абэгийн амийг аварч чадаагүй тухай тайланг нийтлэх үед ийм мэдэгдэл гарчээ. Уг тайланд  Абэгийн цагдаагийн хамгаалалтад цоорхой гарсныг, тэр дундаа халдлага үйлдэгч этгээд түүнийг араас нь буудах боломжийг олгосон алдаануудыг илрүүлжээ.

Эх сурвалж: SKY NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж