Эрээнд халдвар бүртгэгдсэн ч тэг зогсолт хийхгүй

Хуучирсан мэдээ: 2022.08.26-нд нийтлэгдсэн

Эрээнд халдвар бүртгэгдсэн ч тэг зогсолт хийхгүй

Эрээнд халдвар бүртгэгдсэн ч тэг зогсолт хийхгүй

Эрээн хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд дахин хөл хорио тогтоон, шинжилгээ авч, түр хугацааны хөл хориог энэ долоо хоногт цуцлаад буй. Цаашид халдварын тохиолдол батлагдах эрсдэл өндөр байгаа бөгөөд тархалт нэмэгдсэн ч тэг зогсолт хийхгүй байх тал дээр салбар яам анхаарч ажиллаж байгаа аж. Эрээн хотын засаг захиргаанаас хилийн төлөөлөгчөөрөө дамжуулан Монголын Замын-Үүдийн хилийн төлөөлөгчид хандаж, Эрээний хилийг наймдугаар сарын 2-14 хүртэл түр хугацаагаар хаагаад байсан.

Хэдийгээр хорио тавигдаж, хязгаарлалтыг цуцалсан ч халдварын тархалт нэмэгдэж байгаа учраас хилийг наймдугаар сарын 20-23-нд дахин хаахаас өөр аргагүй болсон юм. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд хил хаах зохицуулалтыг хэрэгжүүлэхээс өөр аргагүй байна.

Хятадын талаас Эрээн хотод Covid-19-ийн халдварын тархалт,  нөхцөл байдал хүндэрсэн гэж үзвэл хилийн түр хугацааны хориг тавихаа урьдчилан мэдэгдэх аж. Өөрөөр хэлбэл, Монголын талаас биш Хятадын зүгээс цар тахлаас болж ийм арга хэмжээ авч байгаа гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Мөн хорио тогтоосон ч Монголын ачаа тээвэр, импортын бараа бүтээгдэхүүн Бичигтийн боомтоор хэвийн орж ирнэ гэдгийг ГХЯ-наас онцлов.

COVID-19-ИЙН ТОХИОЛДОЛ ИХЭСЧ БАЙГАА Ч ДУНДЫН ТЭЭВРИЙГ ЗОГСООХГҮЙ

Эрээнд халдварын тохиолдол бүртгэгдэж, цар тахлын улмаас хөл хорио тогтоох эрсдэлтэй байна. Тодруулбал, халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, зах, худалдааны төвийг хааж магадгүй учраас хүнсний захуудын ачаалал өнгөрсөн долдугаар сарын 20-ноос хойш нэмэгдээд буй. ЭСЯ-наас өгсөн мэдээллээр Өвөр Монголын өөртөө засах орны Шилийн Гол аймгийн Эрээн боомтод Covid-19 халдварын тохиолдлууд бүртгэгдсэн. Үүнтэй холбоотойгоор дотоод хязгаарлалт тодорхой хэмжээнд тогтоосон.  Тус хотод долдугаар сарын 30-ны өдөр халдвар бүртгэгдэж, 14 хоногийн хөл хорио тогтоогоод байсан.

Наймдугаар сарын 19-20-ны өдөр бүх нийтийн шинжилгээ авсан. Долоо хоног бүрийн  шинжилгээний хариунаас шалтгаалж хөл хорионы хугацааг хэрхэхийг шийднэ гэх хариулт өглөө.

Ямартай ч Эрээнд халдвар бүртгэгдсэн ч тэг зогсолт хийхгүй аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж