Энэтхэг кикбоксчин тулааны үеэр толгойдоо цохиулж, таалал төгсчээ | News.MN

Энэтхэг кикбоксчин тулааны үеэр толгойдоо цохиулж, таалал төгсчээ

Энэтхэг кикбоксчин тулааны үеэр толгойдоо цохиулж, таалал төгсчээ

Энэтхэг кикбоксчин тулааны үеэр толгойдоо цохиулж, таалал төгсчээ

Энэхтхэгийн кикбоксын тамирчин Йора Тадэ тулааны үеэр хүнд цохилтод орж, улмаар 24 насандаа таалал төгсчээ. Тэрбээр Энэтхэгийн өмнөд хот болох Ченнайд болсон кикбоксын үндэсний аварга шалгаруулах тэмцээний шигшээ тулаанд тулалдаж байсан аж.

Толгойдоо хүнд цохилт авсан Йора Тадэг Ражив Гандигийн нэрэмжит Ченнай хотын төв эмнэлэгт хүргэсэн ч оройтсон байжээ. Эмч нар түүнд цаг алдалгүй хагалгаа хийсэн ч нэмэр болоогүй аж.

Тадэ нь Энэтхэгийн зүүн хойд зүгийн Аруначал Прадеш мужаас хүч түрэн гарч ирж байсан шилдэг залуу тулаанч байсан гэнэ. Тус мужийн захирагч Пема Ханду эмгэнэл илэрхийлэн “Манай тод кикбоксчин Йора Тадэ тэнгэрийн орон руу явсныг мэдээд их цочирдлоо. Тэр биднийг орхиход дэндүү эрт байлаа. Миний уй гашууг илэрхийлэх үг олдохгүй байна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-08-26 166.205.87.9

Uneheer haramsaltai. Bichlegiig n uzeed mash ih uruvdsun. 😢😢 harin saihan zaluu

Avatar

Зочин 2022-08-26 213.87.130.25

>> Халуун охид таныг хүлээж байна – – https://ok.me/JuZ31

Avatar

Зочин 2022-08-26 202.126.88.83

БОКСЫГ БҮРМӨСӨН ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ ХҮН ЗОДОХ ЧИНЬ ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРЭГ БИЗ ДЭЭ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж