Энэхтхэгийн кикбоксын тамирчин Йора Тадэ тулааны үеэр хүнд цохилтод орж, улмаар 24 насандаа таалал төгсчээ. Тэрбээр Энэтхэгийн өмнөд хот болох Ченнайд болсон кикбоксын үндэсний аварга шалгаруулах тэмцээний шигшээ тулаанд тулалдаж байсан аж.
Толгойдоо хүнд цохилт авсан Йора Тадэг Ражив Гандигийн нэрэмжит Ченнай хотын төв эмнэлэгт хүргэсэн ч оройтсон байжээ. Эмч нар түүнд цаг алдалгүй хагалгаа хийсэн ч нэмэр болоогүй аж.
Тадэ нь Энэтхэгийн зүүн хойд зүгийн Аруначал Прадеш мужаас хүч түрэн гарч ирж байсан шилдэг залуу тулаанч байсан гэнэ. Тус мужийн захирагч Пема Ханду эмгэнэл илэрхийлэн “Манай тод кикбоксчин Йора Тадэ тэнгэрийн орон руу явсныг мэдээд их цочирдлоо. Тэр биднийг орхиход дэндүү эрт байлаа. Миний уй гашууг илэрхийлэх үг олдохгүй байна” гэжээ.
Холбоотой мэдээ