Ээлжит бус чуулганыг сунгалаа

Хуучирсан мэдээ: 2022.08.26-нд нийтлэгдсэн

Ээлжит бус чуулганыг сунгалаа

Ээлжит бус чуулганыг сунгалаа

УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар ээлжит бус чуулганыг наймдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгажээ. Тодруулбал, наймдугаар сарын 22-26-ны өдрүүдэд хуралдах ёстой байсан ээлжит бус чуулган зорилгоо гүйцээгээгүй учир ийн хугацааг нь сунгажээ. УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Харин хуулийн дагуу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсныг УИХ-ын дарга Г.Занданашатар өнөөдөр өөрийн биеэр Ерөнхийлөгчид танилцуулснаар хойш Ерөнхийлөгч ажлын гурван өдөрт багтааж, ёсчилно. Тиймээс өнөөдөр УИХ-ын дарга танилцууллаа гэхэд шууд ёсчлохгүй, мягмар гаригаас өмнө ёсчилно. Түүний дараа УИХ Засгийн газрын хуульд өөрчлөлт хийх боломж бүрдэнэ.

Тиймээс цаг хугацааны хувьд өнөөдөр дуусах байсан ээлжит бус чуулганыг наймдугаар сарын 31-ний өдөр сунгахаар болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж