Нэмэлт 19:50 цаг
Ховд аймгийн ИТХ-ын 8 дугаар хуралдаан түр завсарлагааны дараа үргэлжилж байна. Аймгийн Засаг даргад нэр дэвшигч Э.Болормаа, Т.Дэлгэрсайхан нарыг нэр дэвшүүлэн 41 төлөөлөгч саналаа өгч байна.
Ховд аймгийн Засаг даргыг сонгох ИТХ-ын хуралдаан өглөө /2022.08.26/ эхэлсэн. Ерөнхий сайдын зүгээс Э.Болормааг нэр дэвшүүлэхийг дэмжсэн. Э.Болормаа нь АНУ-ын Колумбын их сургуулийг хөгжлийн бодлогын чиглэлээр Төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан. АНУ, БНСУ, БНХАУ зэрэг орнуудад Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай аж.
Харин заалнаас Т.Дэлгэрсайханыг дэвшүүлэв. Дээрх асуудлаар Ховд аймгийн ИТХ хуралдаж, ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга М.Ганзориг нэг цагийн завсарлага авах санал гаргаснаар, завсарлага өглөө. Хуулийн дагуу ИТХ-ын шийдвэрийг Ерөнхий сайд баталгаажуулах юм.
Хуралдаанаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлнэ.