АНУ-ын сенатор Хятадын эсэргүүцлийг үл харгалзан Тайваньд ирлээ

Хуучирсан мэдээ: 2022.08.26-нд нийтлэгдсэн

АНУ-ын сенатор Хятадын эсэргүүцлийг үл харгалзан Тайваньд ирлээ

АНУ-ын сенатор Хятадын эсэргүүцлийг үл харгалзан Тайваньд ирлээ

Хятад улс Тайванийг зорих барууны айлчлалыг эсэргүүцэж байгаа ч АНУ-ын Конгрессын хууль тогтоогчид энэ сард гурав дахь удаагаа Тайпэйд айлчилж байна. Теннесси мужаас Бүгд найрамдах намаас сонгогдсон Марша Блэкберн өнгөрсөн шөнө Тайпэй хотын нисэх онгоцны буудалд газарджээ.

Тайванийн Гадаад хэргийн яамны  мэдээлснээр Блэкберний айлчлал гурван өдөр үргэлжлэх аж. Тэрбээр Тайваньд байх хугацаандаа удирдагч Цай Ин Вэн болон бусад хүнтэй уулзаж, аюулгүй байдал, эдийн засаг, худалдааны харилцаа зэрэг асуудлаар ярилцана.

Хятадын заналхийлэл улам ихэсч, бүс нутагтаа хурцадмал байдлыг бий болгож байна. Энэ цаг үед АНУ-ын сенатор айлчилснаар Тайванийг гуйвшгүй дэмжиж байгаагаа харууллаа гэж Гадаад хэргийн яам мэдэгдэв. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси энэ сарын эхээр Тайваньд айлчилсан нь сүүлийн 25 жилийн хугацаанд хийсэн анхны АНУ-ын өндөр  албан тушаалтан болсон юм. Хятад улс Пелосигийн айлчлалын хариуд Тайванийн эргэн тойронд томоохон хэмжээний цэргийн сургуулилалт хийсэн ба баллистик пуужин хүртэл хөөргөжээ.

Эх сурвалж: NHK JAPAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж