Орост эзлэгдсэн Запорожье атомын цахилгаан станц өчигдөр /2022.08.25/ Украины эрчим хүчний сүлжээнээс салжээ. Үүнээс болж Европ тив цацрагийн гамшигт өртөх эрсдэлтэй тулгарсан гэж ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэв. Запорожийн үйлдвэр нөөц цахилгаан эрчим хүчний ачаар л аюулгүй ажиллаж чадсан гэж тэр хэллээ. Өмнө нь галын улмаас цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл учирч, станцын үйл ажиллагаа доголдож байсан удаатай аж.
Европ дахь хамгийн том цөмийн станц болох уг цогцолборын ойролцоо тулалдаж байгаа нь нөхцөл байдлыг улам бүр түгшүүртэй болгож байна.
Ерөнхийлөгч Зеленский өчигдөр орой "Хэрэв дизель генераторууд асаагүй бол, үйлдвэрийн ажилтнууд цахилгаан тасарсаны дараа ямар ч хариу арга хэмжээ аваагүй бол бид цацрагийн ослын үр дагаврыг даван туулахаас өөр аргагүйд хүрэх байсан" гэж анхааруулав. Украины цөмийн эрчим хүчний агентлагийн мэдээлснээр Запорожье станц түүхэндээ анх удаа сүлжээнээс түр хугацаанд салжээ.
"Хэвийн ажиллаж байсан хоёр эрчим хүчний блок сүлжээнээс салсан" гэж Киевийн албаны хүмүүс мэдэгдэв. Олон улсын атомын энергийн агентлаг "Цөмийн аюулгүй байдлыг хангахад сүлжээнээс гаднах найдвартай цахилгаан хангамж хамгийн чухал" гэдгийг анхааруулжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ