Монголын сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн урьдчилсан, өргөтгөсөн бүрэлдэхүүн зарлагдлаа. Дуудагдсан 34 тамирчнаас 12 нь үндсэн багт сонгогдож, ирэх арваннэгдүгээр сард болох 2025 оны Азийн наадмын урьдчилсан шатанд өрсөлдөх эрхийн төлөөх тоглолтуудад оролцоно.
Урьдчилсан шатны эрхийн төлөөх “D” хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотод болно.
Монголын шигшээ баг хэсэгтээ Тайланд, Малайз, Вьетнам зэрэг багуудтай хамт орсон. Дээрх багуудын тоглолт угтаа зургадугаар сард болох байсан ч багууд дамжин нисч ирэх боломжгүй давагдашгүй хүчин зүйлийн улмаас болж ФИБА-гийн зүгээс тус тэмцээнийг 2022 оны арваннэгдүгээр сард Монголд зохион байгуулахаар болж хойшлуулсныг албан ёсоор мэдэгдсэн юм.
Зургадугаар сард манай тамирчдын бэлтгэл жигдэрч, үндсэн багт багтах тамирчид бараг л тодроод байв. Тэгвэл энэ удаад урьдны тамирчид дээр нэмэгдэн Д.Дэлгэрням, Ц.Отгонжаргал, Э.Дөлгөөн зэрэг 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчид нэмэгдэж байна. Мөн өмнөх урьдчилсан, өргөтгөсөн бүрэлдэхүүнд дуудагдаагүй С.Өрнүүнбилэг, Ө.Пэрэнлэйжамц, Д.Мөнхтүвшин, Н.Золжаргал, Г.Цэнгүүнбаяр, Х.Мөнхтөр тэргүүтэй тамирчид энэ удаад дуудагджээ.
Холбоотой мэдээ