Хятадтай хил залгаа бүсэд томуу гарсан гэв | News.MN

Хятадтай хил залгаа бүсэд томуу гарсан гэв

COVID-19

Хятадтай хил залгаа бүсэд томуу гарсан гэв

Хятадтай хил залгаа бүсэд томуу гарсан гэв

Хойд Солонгосын эрх баригчид Covid-19 цар тахлын халдварыг дарснаа зарласан ч халуурах шинж тэмдгээр өвчилсөн хүмүүс гарсаар байна. Тэгвэл Хятадтай хил залгаа бүс нутагт өндөр халуурч, өвдсөн хүмүүс Covid-19 биш томуугаар өвчилсөн гэж Пёньян мэдээлжээ.

Үүнээс өмнө Хойд Солонгосын Янган мужид дөрвөн хүн халуурч өвдсөн нь Covid-19 байх магадлалтай гэж үзэн бүс нутагт хөл хорио тогтоосон аж. Гэвч шинжилгээний хариугаар эдгээр хүмүүс цар тахал биш томуугаар өвчилсөн нь тогтоогдсон гэж Хойд Солонгосын төвийн мэдээллийн "KCNA" агентлагийн мэдээлэв.

Хойд Солонгост Covid-19 халдвар гарсны дараа оношлуур хангалтгүй байсан учир халуурах шинж тэмдэгтэй хүмүүсийг бүгдийг нь тусгаарлан эмчилж байв. Улмаар тус улсын 26 сая хүн амын 4.8 сая орчимд нь "халуурах" шинж тэмдэг илэрсэн гэж бүртгэжээ.

Хойд Солонгос нь наймдугаар сарын 10-наас хойш цар тахлын халдвар нэмж бүртгэгдээгүй гэж мэлзэж буй.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-08-26 103.57.94.211

l

Avatar

Зочин 2022-08-26 213.87.130.25

**** Халуун охид таныг хүлээж байна – – https://ok.me/JuZ31

Avatar

Зочин 2022-08-26 118.221.209.45

хойтууд худлаа ярьж байгаа нь илт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж