Босни ба Херцеговина улсын нийслэл Сараево хотод сонсогчдын жүдо бөхийн ДАШТ болж байна. Энэхүү тэмцээнд 60 орны 483 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлөн 16 тамирчин оролцож буй.
Тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр /2022.08.25/ эмэгтэйчүүдийн -48 кг-д барилдсан М.Нандин-Эрдэнэ хүрэл медаль хүртжээ. Тэрбээр эхний хоёр тойрогтоо гоц мөргөж, гуравдугаар тойрогт Польшийн Викториа Слазокийг ялсан ч хэсгийн аваргын төлөө Шведийн Тара Бабулфатад ялагджээ. Ийнхүү дагах барилдаандаа Канадын Чарлиз Изабелл Медилог, хүрэл медалийн төлөө Италийн Илариа Финестронийг тус тус ялж, медалийн тавцанд зогсов.
Түүнээс гадна эмэгтэйчүүдийн -44 кг-д зодоглосон Ж.Энхбулаг шагналт тавдугаар байрт оржээ. Тэрбээр хүрэл медалийн төлөө Узбекистаны Умидахон Бурхонжоноватай барилдсан ч дийлджээ.
Холбоотой мэдээ