Мьянмар: Их Британийн элчин сайд асанг гэмт хэрэгт буруутгаж байна

Хуучирсан мэдээ: 2022.08.26-нд нийтлэгдсэн

Мьянмар: Их Британийн элчин сайд асанг гэмт хэрэгт буруутгаж байна

Мьянмар: Их Британийн элчин сайд асанг гэмт хэрэгт буруутгаж байна

Их Британиас Мьянмар улсад суугаа Элчин сайд асанг тус улсын цэргийн хунта цагаачлалын гэмт хэрэг үйлдсэн хэргээр буруутгасан тухай өчигдөр /2022.08.25/ мэдээлэв. Түүнийг нөхрийнх нь хамт баривчлан саатуулсны дараа олон нийтэд мэдэгджээ. Элчин сайд Вики Боуманы визэнд бүртгүүлсэн хаяг нь оршин суух хаягтай нь таарахгүй байгааг цэргийн хунтагийн мэдэгдэлд дурджээ. Мьянмарын Цагаачлалын тухай хуулийг зөрчсөн тохиолдолд дээд тал нь таван жилийн хорих ял оноодог.

Мьянмарт Их Британийн дээд дипломатчаар 2002-2006 онд ажиллаж байсан Боуманыг нөхөр болох Мьянмарын иргэн Хтейн Линий хамт баривчилсан байна. Мьянмарын цэргийн засгийн газар эхэндээ баривчилгааг зарлаагүй. Гэсэн хэдий ч орон нутгийн "The Irrawaddy", "Myanmar Now" болон олон улсын мэдээллийн агентлаг "Reuters" Боуманыг тус улсын Цагаачлалын хуулийн дагуу буруутгаж магадгүй гэж мэдээлэв.

"Irrawaddy" хуудсанд мэдээлснээр Боуман, Хтейн Лин нар Янгоны Инсэйн шоронд хоригдож байна. Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн газрын хэвлэлийн төлөөлөгч өчигдөр "Мьянмарт британи эмэгтэй баривчлагдсанд Их Британийн засгийн газар санаа зовниж байна" гэж мэдэгдэв. 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж