Тойм: "iPhone 14" худалдаж авах шаардлагатай юу?

Хуучирсан мэдээ: 2022.08.26-нд нийтлэгдсэн

Тойм: "iPhone 14" худалдаж авах шаардлагатай юу?

Тойм: "iPhone 14" худалдаж авах шаардлагатай юу?

“Apple” компани уламжлал ёсоороо ирэх есдүгээр сард ухаалаг гар утасныхаа ээлжит шинэ загвар болох “iPhone 14”-ийг танилцуулна. Есдүгээр сарын 7-ны өдөр болох тус өдөрлөгөөр бид “iPhone 13”-аас эрс ялгаатай, Самсунгийн “Galaxy S22 Ultra”, Гүүглийн “Pixel 7” зэрэг гар утаснуудтай хүчин чадлаараа эн тэнцэх, бүр илүү ч байх боломжтой 48 мегапиксель камертай, "А16 Bionic" хүчирхэг чиптэй “iPhone”-ийг харж магадгүй.

Мэдээж “iPhone 14” болон түүнээс илүү хүчирхэг “iPhone 14 Pro” гэсэн загвар хэрэглэгчдэд хүрнэ. Тэгвэл бид үүний талаар юу мэдэх ёстой вэ?

ЦУУ ЯРИА

  • “iPhone 14”-ийн дизайн, хэлбэр, хэмжээ, гадаргуу, хүрээ нь өөрчлөгдөнө.
  • Есдүгээр сард болох “Apple”-ийн өдөрлөгөөр анх удаагаа олон нийтэд танилцуулагдана.
  • “iPhone 14 Pro”-ийн үнэ бусад загвараасаа 100 ам.доллараар илүү үнэтэй байх болно. “Apple”-ийн үйлдвэрлэж байсан хамгийн үнэтэй ухаалаг гар утас байна.
  • Стандарт “iPhone 14”, “iPhone 14 Plus/Max”, “iPhone 14 Pro” болон “iPhone 14 Pro Max” зэрэг дөрвөн загвар худалдаанд гарна
  • “Apple Watch” шиг дэлгэц нь үргэлж асаалттай байж, цаг агаар, хуанли, хувьцааны ханш, мэдэгдэл зэргийг харуулна.

ХЭЗЭЭ ХУДАЛДААНД ГАРАХ ВЭ?

Есдүгээр сарын 7-ны өдөр танилцуулагдах төлөвтэй байна. Харин есдүгээр сарын 16-ны өдөр дэлгүүрүүдийн лангуун дээр хүрч, худалдаанд гарна гэж таамаглаж буй. Шинжлэх ухаан, технологиор дагнан бичдэг сэтгүүлчдийн мэдээлснээр урьдчилсан захиалга нь танилцуулагдсанаас хойш ердөө хоёр хоногийн дараа буюу есдүгээр сарын 9-ний өдөр эхлэх гэнэ.

ҮНЭ

Сүүлийн үеийн мэдээллээр “iPhone 14 Pro” 1099 ам.доллар, “iPhone 14 Pro Max” 1199 ам.доллар хүрч магадгүй. Багтаамжийн тухайд 128 GB, 256 GB, 512 GB, 1TB байх аж. Үүнээс шалтгаалан дээрх үнэ ихээхэн хэлбэлзэнэ гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.

“Apple”-ийг урьд өмнө нь ухаалаг гар утсан дээр туршиж байгаагүй том дэлгэцийг энэ удаад “iPhone 14” дээр ашиглана гэж таамаглаж байгаа.

iPhone 14 Pro

Технологийн мэргэжилтэн Жон Проссерийн мэдээлснээр “iPhone 14 Pro” нь ардаа гурван камертай ерөнхийдөө “iPhone 13”-тай төстэй байх гэнэ. Түүний зөвлөснөөр “iPhone 14 Pro” авах гэж буй хүмүүс “iPhone 13” авбал бараг л ялгаагүй аж.

Мөн 48 мегапикселийн хүчирхэг камер нэмэгдэж байгаа учир утасны ард байрлах гурван камерны талбай томрох төлөвтэй байна. Харин дэлгэцний урд хэсэгт “Face ID” болон урд камерт зориулсан цоолбортой нүхнүүд байрлана. Үүнээс гадна дэлгэцэн дээрээ “Touch ID”-тай байх цуу яриа гарсан. Зарим шинжээчдийн үзэж буйгаар “Face ID” болон “Touch ID” хамтдаа байх боломжгүй гэжээ. iOS 15.4 шинэчлэлийн тусламжтай “iPhone”-ийн “Face ID” масктай хүн байсан ч таних боломжтой болсон. Энэ нь “Touch ID”-аас хэд дахин илүү хэрэгцээтэй болсон гэж үзэж байна.

 

Өнгөний тухайд “iPhone 14 Pro” нь саарал, мөнгөлөг, алтлаг гэсэн “iPhone”-ийн гурван үндсэн өнгөнөөс гадна хар ягаан өнгөтэй байх болно гэж мэдэгджээ. Харин цэнхэр, ногоон өнгөнүүд хасагдаж байгаа аж.

“USB-C” ОРЖ ИРЭХ ҮҮ?

“Apple” эцэст нь “USB-C” портыг бүтээгдэхүүндээ шингээх талаар яриа гарч эхэлжээ. Одоо хэрэглэж буй “Lightning Port” нь эдэлгээ, хурд муу гэнэ. Гэхдээ Блүүмбэргийн мэдээлснээр “USB-C” нь энэ удаагийн “iPhone 14” дээр бус ирэх “iPhone 15” дээр нэвтэрч магадгүй гэв.

ДЭЛГЭЦ

Росс Янгийн мэдээлснээр “iPhone 14 Pro” нь 6.06 инчээс 6.12 инчийн хооронд, “iPhone 14 Pro Max” нь 6.68 инчээс 6.69 инчийн хооронд байна. Мэдээж “OLED” тунгалаг дэлгэцүүд байх болно. Стандарт “iPhone 14” болон “iPhone 14 Max/Plus” нь Самсунгийн М11 цувралын “OLED” дэлгэцтэй байх бол “iPhone 14 Pro” болон “iPhone 14 Pro Max” нь М12 цувралын “OLED” дэлгэцтэй байх болно гэв.

Хамгийн гол нь Самсунг гол өрсөлдөгчдөө өөрсдийн хамгийн шилдэг “OLED” технологио хэрэглүүлэх дургүй байна. Магадгүй Өмнөд Солонгосын компанийн зүгээс ирэх жилүүдэд “Apple” ухаалаг утсанд дэлгэц нийлүүлэхээ зогсоож магадгүй юм. Хэрэв тэгвэл “Apple” өөрсдөө дэлгэцээ хийх эсвэл өөр газраас авах шаардлагатай болно.

КАМЕР

“iPhone 14 Pro” нь үндсэн, өргөн, телефото гэсэн гурван камертай байх болно. Харин камерны тоо нэмэгдэнэ гэж бодох хэрэггүй. “iPhone 14 Pro” нь 48 мегапикселийн үндсэн камертай байх нь тодорхой байх бөгөөд стандарт “iPhone 14” нь 12 мегапикселийн камертай байж болзошгүй. Бусдаараа “Apple” 2023 он хүртэл камер дээрээ шинэчлэл хийх бодолгүй байгаа аж.

ЧИП, БАТЕРЕЙ, СҮЛЖЭЭ

“Apple”-ийн “А15 Bionic” чипний хүчин чадлыг бүрэн мэдэрч амжаагүй байхад дараагийнх нь үе болох “A16 Bionic”-ийн яриа гарч эхэлсэн. “А15 Bionic” чипийг давж гарах чип одоог болтол гарч ирээгүй байхад л “Apple” өрсөлдөгчдөө нэг мөсөн дарж “А16 Bionic” танилцуулах нь ээ.

Харин батерейны тухайд “iPhone 14 Pro” нь “iPhone 13 Pro” шиг 11 цаг 42 минут тасралтгүй ажиллах боложтой гэж мэдээлж байна. Гэхдээ “iPhone 13 Pro Max” 12 цаг 12 минут тасралтгүй ажиллаж, дээд амжилт тогтоосон бол “iPhone 14 Pro Max” үүнийг нь эвдэнэ гэлээ.

Мэдээж “iPhone 14”-ийн бүх загварууд “5G” дэмжинэ.

ДҮГНЭЛТ

“iPhone 14 Pro” нь илүү том, сайжруулсан дэлгэцтэй, 48 мегапикселийн камертай, “A16 Bionic” чиптэй байна. Үүгээрээ л “iPhone 13 Pro”-аас ялгаатай байх нь ээ. Технологийн мэргэжилтнүүд “Apple” компани 2023 он хүртэл бүтээгдэхүүндээ дорвитой шинэчлэл хийхгүй гэж үзэж байгаа аж. Тиймээс “iPhone 14 Pro” худалдан авахаас илүүтэйгээр “iPhone 13 Pro”-тайгаа дахин нэг жил хүлээхийг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж